Дуучин Болдын ТӨРСӨН ӨДӨР тохиож байна. Түүний НАС ХЭД ГЭЭЧ…

Охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг мөнхөд булаах эрхэм бол дуучин Болд билээ. Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид элссэн цагаас эхлэн амьдралын найзуудаа олж өнөөгийн алдар камертон хамтлаг үүссэн гэдэг.

Олон сайхан уран бүтээлүүдээр сонсогч олондоо бэлэг барьж, чихэнд хоногшсон дуу бүрээр сонорыг мялаах дуучин Болд нь өнөөдөр буюу 11 сарын 16нд нэгэн нас нэмлээ.

Мөнхөд залуу харагдах тус дуучин маань өдгөө 44 насыг зооглож буй бөгөөд эд залуу халуун насандаа монгол улсын төрийн соёрхолт дуучин хэмээх алдарыг хүртсэн юм.

Түүний ажил амьдралын хэв маяг үнэхээр бахархахын аргагүй бөгөөд хийсэн бүтээснээрээ нилээд дээгүүр бичигдэх эрхэм билээ.

Тухайлбал монголдоо байтугай Ази тивдээ ховорт тооцогдох чанар стандартын дээд цэгтээ тулсан студийг цоо шинээр байгуулсан юм.

Өөрийн зорьсон, бүтээсэн бүхэндээ эзэн нь байж хамгийн шилдэг гэснийг Өөрийн болгох чадвартай дуучин залууд төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал, хамаг бүхний дээдийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *