Дуучин Мөнгөнцэцэгийн ТӨРСӨН ӨДӨР тохиосон ч хань ижил Болд нь ОРХИН ОДЖЭЭ. УЧИР НЬ…

Нийтийн дууны салбарт хос дуучдын халамж залгааг үргэлжлүүлэн авч явж буй дуучид бол Болд, Мөнгөнцэцэг нар билээ.

Хослон дуулах дуучдын хайрын түүх ихэд адармаатай бөгөөд үүн дээр санал бодлоо илэрхийлэх үзэгч олны байр суурь өөр өөр байдаг билээ.

Өнөөдөр буюу Пүрэв гарагийн энэ өдөр дуучин бүсгүй Мөнгөнцэцэгийн төрсөн өдөр тохиож буй бөгөөд энэ үеэр нөхөр Болд нь эзгүй байгаа гэнэ.

Тухайлбад хос дуучдын гэр бүл нь дуу хуурын цэнхэр хадгаа үзэгч түмэндээ өргөн барихын ялдамд давхар дуу бичлэгийн студи ажиллуулдаг ажээ. Түүний нэрийг B sound студи гэх бөгөөд цөөнгүй хэдэн олны танил байнгийн үйлчлүүлэгч нартай гэнэ. Та бүхний сайн мэдэх дуучин Г.Эрдэнэчимэг тус студийг онцолж сонгон авч, монгол улсын 21 аймгаар аялан тоглолт хийж, тоглолтын бүхий л арын албаны ажлыг B sound студийн хамт олонд даатгажээ.

Тус ажлыг дуучин Болд өөрийн биеэр хариуцлагатайгаар удирдан зохион байгуулж буй бөгөөд ар гэр, үр хүүхэд, ахуй амьдрал бүхнээ хайрт гэргий Мөнгөнцэцэгтээ үлдээжээ.

Нөхрийнхөө ажил мэргэжлийн онцлогийг ойлгон дэмжиж, арын албаа хашин үлдсэн дуучин бүсгүйд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *