Жүжигчин Ганчимэг 12 жилийн өмнөх зургаа ИНГЭЖ ХАРЬЦУУЛЖ, Олныг ГАЙХШРУУЛААД БАЙНА…

Өөрийн авьяас хөдөлмөрийн үр дүнд кино урлагийн салбарт гялалзаж яваа жүжигчин бүсгүй бол Ганчимэг билээ. Гануухай нэрээрээ олны хайр хүндэтгэлийг хүртсэн энэхүү бүсгүй олон сайхан кино уран бүтээлд дүрээ мөнхөлжээ.

Жүжигчин хүний хамгийн том, хамгийн бахархам ажлын талбар бол драмын урлагийн алтан тайзан байх бөгөөд нэгэн үед монгол улсын драмын эрдмийн театрын эмэгтэй жүжигчингээр ажиллаж байсан удаатай.

Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байх үедээ алтан хамтрагчид болох МУГЖ Уранчимэг, МУГЖ Ганцэцэг нартай гар нийлж, хамтарч ажиллан өнөөгийн сайхан уран бүтээлүүдийн эхлэл тавигдаж байжээ.

Өдгөө жүжигчин бүсгүй Гануухай нь “Аримун” продакшны хамтран үүсгэн байгуулж үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн кино төсөл гүйцэтгээд байгаа ажээ.

Мөн түүний бага насны мөрөөдөл биелэлээ олсон бөгөөд, “Чимэг” хэмээх бүсгүйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүний бренд үүсгээд тунчиг амжилттай яваа бүсгүй юм.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн сонирхолтой нийтлэл оруулсан нь олон нийтийн анхаарлыг татаад буй юм. Тухайлбал нэгэн газраа, нэгэн байршилд 12 жилийн өмнө ба одоо хэмээх харьцуулсан зургаа хуваалцсан нь ихэд сонирхолтой татаж байлаа.

Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго зорилт бүрдээ эзэн нь байж хөдөлмөрлөж яваа жүжигчин бүсгүйд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *