Охины гэрийнхэн: Охин олдоогүй, цагдаагийнханд маш их ГОМДОЛТОЙ байна. Учир нь…

Sbn телевизийн цахим хуудас: SBN tv пэйж хуудсаар сураггүй алга болсон охины ар гэртэй шуурхай уулзаж нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэх болно. Охин одоо хүртэл олдоогүй, ар гэртэйгээ уулзаагүй байгаа гэв.

Охины ах өгүүлэхдээ: “Бид нар хоёр өдрийн өмнө Дарханы вокзал дээр очоод олон камер шүүж нэг залуутай Улаанбаатар хлт орсныг нь олж мэдсэн. Өчигдөр бид Улаанбаатар хотод ирж, хамт явсан хүний ар гэрийнхэнтэй нь уулзахад аавтай нь, хамаатнуудтай нь самарт явсан гэсэн.

Цагдаагийн газраас бол манай гэрийнхэнтэй холбогдож олчихлоо, энд байна гэж юу ч ярьж мэдэгдээгүй байгаа. Одоо хүртэл сураг чимээгүй байгаа охин дүүг минь олон нийтийн сүлжээнд олсон гэж мэдээлж байгааг гайхаад барахгүй байна” гэв.

Охины ээж: Цагдаагаас ийм мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацсанд гомдолтой байгаа. Бид охиноо хайсаар байна. Яриулаагүй уулзуулаагүй хаана байгааг нь ч огт мэдэхгүй. Хамт явсан улаанбаатар хот орсон гэсэн залуугийн нь гэрт очиж уулзсан. Хамт амьдардаг эгч нь манай гэрийнхэнтэй хамт самранд явсан, би хаашаа явсныг нь мэдэхгүй гэсэн.

Энэ мэдээллийг сонсоод л цагдаагийнхан олдсон хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Ямар ч баримт нотолгоогүй, баталгаатай жх сурвалжгүй ийм мэдээлэл цацсан. 14 хоног ууланд охин хүүхэд яаж, ямар байдалтай байгааг бид мэдэхгүй. Арай дэндүү гэхээр өөр үг олдохгүй юм. Дэндүү гомдолтой байна гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *