Ялангуяа жингээ хасаж, барьж байгаа хүмүүсийн хувьд оройн хоолоо өнгөрөөх, мөн өлссөн мэдрэмжээ дарах маш хэцүү байдаг. Бараг аяга ус уухад жин нь нэмэгдээд байхад яалтай билээ.Тэгвэл бид та бүхэндээ амин дэмээр баялаг, хамгийн гол нь таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулъя.
1.Мөөг
Мөөг нь хоолыг маш сайхан амттай болгохоос гадна, жин барьж байгаа хүмүүст ихээхэн тустай хүнсний ногоо юм. Ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд биеийн дархлааг эрс сайжруулдаг байна.
2.Ногооны нухаш
Бүх төрлийн ногооны нухаш нь биеийн эсэргүүцэл сайжруулах, амин дэмээр хангах чухал үүрэгтэй байдаг. Тэр дундаа мөөг, амтат чинжүү, лууван, байцаа зэргийг түгээмэл хэрэглэх нь зүйтэй. Үнэхээр амттай, өег, дээр нь таргалуулахгүй гэхээр сайхан байгаа биз.
3.Бөөрөлзгөнө
Бидний идэх дуртай амттай бөөрөлзгөнө нь илчлэггүй, амин дэмээр баялаг жимс юм. Маш жаахныг идэхэд л тухайн өдөрт авбал зохих бүхий л амин дэмийг өгч чаддаг. Мөн арьсыг гэрэлтсэн, өнгөлөг толигор болгох үйлчилгээтэй.
4.Загасны мах
Загасны мах нь бусад махыг бодвол илчлэг бага дээр нь мөн л амин дэмээр баялаг юм. Тиймээс ихэвчлэн жингээ барьж байгаа хүмүүс болон бага насны хүүхдэд илүүтэй тохиромжтой. Учир нь загасны мах нь өсөлтийг дэмжиж, хүүхдийн дархлааг сайжруулдаг байна.
5.Эрдэнэ шиш
Эрдэнэ шишийг амттай, амин дэмтэй болохыг маш олон хүмүүс мэднэ. Үүнийг болгож эсвэл түүхийгээр нь ч шууд идэх боломжтой. Дээр нь биеийн эрч хүчийг нэмэгдүүлж, жин нэмэхээс сэргийлдэг юм. Тиймээс эрчимтэй жингээ хасаж, барьж байгаа хүмүүст илүүтэй тохиромжтой.
6.Тоор жимс
Тоор бол амин дэмээр баялаг учраас ямар ч үед идэхэд тохиромжтой амтат жимс юм. Ихэвчлэн хүүхэд багачууд идэх дуртай байдаг шүү дээ. Элдэв химийн бордоо, бодис ордоггүй тул дархлаа сайжруулах, өсөлт дэмжих үйлчилгээтэй юм.
7.Бүйлс жимс
100 гр бүйлс жимс нь 42 калори илчлэгтэй байдаг. Мөн өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустай юм. Ихэвчлэн жингээ барьж, спортоор хичээллэж байгаа хүмүүс түгээмэл хэрэглэдэг байна.
8.Манжин
Манжинг хүмүүс хорт хавдар үүсгэдэг гэхчлэн буруугаар ойлгож байсан үе байдаг ч, энэ нь оргүй худал цуурхал юм. Манжин нь харин ч хавдрын эрсдлийг бууруулах өндөр магадлалтай ажээ. Тэрчлэн биеийн хорыг гадагшлуулах, тамир тэнхээ сэргээх өндөр үйлчилгээтэй.
9.Хулуу
Шар хулуу нь биеийг галбиржуулан тураах, биеийн эсэргүүцэл сайжруулах өндөр ашиг тустай ногоо юм. Ихэвчлэн зутан, шөл болон салатанд хийхэд тохиромжтой.
10.Байцаа
Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг байцаа нь В амин дэмээр баялаг. Мөн хоолыг илүү амттай болгож, тураах үйлчилгээтэй. Охид бүсгүйчүүд байцааг жигнэж идэх дуртай байдаг. Энэ нь ч жингээ хасаж буй хүмүүст төсөөлөөчгүй үр дүнг авчирдаг юм.
11.Киви
Жимсний хаан гэгддэг киви нь С витаминаар баялаг, жин хасах, арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгох өндөр үйлчилгээтэй юм. Биеийн илүүдэл өөхийг эрчимтэй хайлуулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.
12.Халбинь загас
Тус загас нь уургаар баялаг, илчлэг багатай учраас спортоор хичээллэж байгаа, турахыг хүссэн хүмүүст илүү тустай. Мөн маш сайхан амттай тул, бүхий л хоолонд төгс нийцнэ.