Нара: Миний амьдралыг ХАРДАА. Хэзээ язааны ААВ ШИГ Л…

Хөдөлмөрч, дайчин, шударга гэх мэт олон нэршлийг хүртэх бүсгүй бол дуучин Нара буюу Нарантуяа билээ. Цоо шинэхэн гэр бүлийн эзэгтэй болсон тэрээр аз жаргалтай амьдралыг бүтээж яваа бүсгүй юм.

Нялх биетэй байгаа дуучин бүсгүй маань сайн ээжийн ажлыг гүйцэтгээд тунчиг завгүй байгаа бөгөөд өөрт төрсөн сайхан сэтгэгдэлээ ийн хуваалцлаа.

Нара: Миний амьдралд шинээр ирсэн хайруудыг хардаа. Хэзээ язааны аав хүн шиг их хэвлүүхэн өнгө аясаар “Аавын хүү, Аавын Үр” гээд л хүүгээ дууддаг юм. Өнөөх бяцхан нь бас өөдөөс нь сүрхий мишээнэ.

Хүүтэйгээ дүрсээ харж утсаар ярихдаа аавын хүү гэхээр нь бяцхан маань харцаараа хайна… Амьдрал баян баян гэхэд миний амьдрал ч арай л баян байгаа юм шүү.

Бодох бүү хэл зүүдлэж ч байгаагүй зүйл бүүр амьдралд минь бодит болчихсон байхаар заримдаа хэзээдээ ийм болчихсон юи бол гэж гайхмаар шахуу байдаг даа.

Нийгэмд гоё сайхан энерги түгээж буй дуучин Нарад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *