Жүжигчин Баярбатын ТАНСАГ ГЭРИЙГ хамтдаа ХАРЦГААЯ. ГАЙХАЛТАЙ юмаа…

Фантастик продакшнаар овоглогдон уран бүтээлийн олз омог тунчиг ихтэй яваа жүжигчин Баярбатыг мэдэхгүй хүн байхгүй бизээ.

Өөрийн үзэл бодол болоод эрүүл амьдралын хэв маягийг түүчээлж байгаа түүний хувьд олон арван залууст үлгэр дуурайлал болж буй.

Жүжигчин Баярбат нь гурван сайхан үрсийн аав бөгөөд саяхан отгон үрээ өлгийдөн авсан юм.

Өөрийн гэр бүлээ аз жаргалтай, тав тухтай, эрүүл саруул байлгах үүргээ ухамсарлан амьдарч буй гэр орондоо ийн гоёмсгоор тохижуулжээ.

Жүжигчин залуу маань өөрийн эхнэртэйгээ ярилцан зөвшилцөж мэргэжлийн баг хамт олноор интериор тохижилтоо хийлгэсэн ажээ.

Тэд яг өөрсдийн хүссэнээр тохижилтоо хийлгэсэн бөгөөд үүндээ тунчиг өндөр сэтгэл ханамжтай байгаа гэнэ.

Өөрийн хайртай гэр бүлийн төлөө ийм сайхан тав тухтай орчинг бүрдүүлж чадсан жүжигчин залууд ажил, амьдралын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *