НАРА: Ний нуугүй хэлэхэд ШИРЭЭНИЙ ХҮҮХЭН гэж элдвээр ХЭЛҮҮЛДЭГ байсан. Учир нь…

Хөдөлмөрч, дайчин гэдгээрээ алдаршсан бүсгүй бол дуучин Нара билээ. Анх урлагийн салбараас олон нийтэд танигдан гарч ирсэн ч өдгөө бизнесийн салбарт томоохон төлөөлөл болжээ.

Ганц бие өрх толгойлсон ээж хэмээх статусыг халж элэг бүтэн амьдралыг цогцлоож хоёр үрээ өлгийдөн авсан бүсгүй маань аз жаргалтай, энх тунх амьдарч буй.

Өдгөө хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн эзэн тэрээр эр нөхрийн хамт өөрийн бизнесийг өргөжүүлж буй билээ. Тухайлбал Түнхэл тосгон дахь зөгийн аж ахуй эрхэлдэг болсон юм.

Дуучин бүсгүй маань өөрийн урлагийн боловсролыг дээшлүүлэхийн тулд 10 гаруй жилийн өмнө арлын Япон улсыг зорьсон гэдэг.

Япон улсад урлаг судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн тэрээр тэнд байсан тухайгаа ийн өгүүллээ.

Японд байх хугацаандаа бааранд ажилладаг байсан тухайгаа ярьчихсан чинь намайг ширээний хүүхэн хэмээн хэлэх болсон. Үгүй дээ… Тийм газар ажиллалаа гээд ийм нэршил зүүх юм ердөөсөө ч биш шүү… Залуус минь соёлтой байхыг эрхэмлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *