Хэрвээ Та ХҮҮТЭЙ бол Заавал үүнийг уншаарай-Цуврал 1

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэйчүүдийн хувьд амаргүй зүйл байдаг билээ. Тэр тусмаа сахилгагүй, дэггүй эрэгтэй хүүхдийг өсгөнө гэдэг бүр ч хэцүү байх нь бий. Харин охидын хувьд ээжийнхээ үгнээс төдийлөн гардаггүй нь нууц биш юм. Тэгвэл бид нийт эхчүүддээ зориулан эрэгтэй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд тань туслах 24 үнэтэй зөвлөгөө болон санамжийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. 

1.Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь туслах

Хүүхэд цөхрөх, ичих, айх гээд сэтгэл санааны байдлаас шалтгаалж уйлдаг. Энэ үед тэдэнд ингэж уйлж байгаа нь сэтгэл хөдлөлтэй холбоотой гэдгийг хэлж өгөөрэй. Мөн бусад хүмүүс ч гэсэн, ялгаагүй ижилхэн зүйлийг мэдэрдэг болохыг түүнд ойлгуулах нь чухал юм. Түүнчлэн сэтгэл хөдлөлөө нуулгүйгээр ил гаргаж байхын ач тусыг хэлж өгөхөө бүү мартаарай. Ингэснээр таны хүү томрох тусам уур уцаар болон ичгэвтэр байдалд орохын ялгааг төвөггүй мэдэж чаддаг болох юм.

2.Хүүхдийнхээ хувьд чухал хүн байх

Хүүхдээ сургуулийнхаа урлагийн үзлэгээр найзуудтайгаа дуу дуулах, хувийн блогтоо гэр, сургууль дээрээ ямархуу байсан тухайгаа бичих, этгээд хачин зүйлс цуглуулах үед нь янз бүрийн зүйл хэлж, ичээж хэрхэвч болохгүй. Эс бөгөөс хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болдог байна. Харин үүний оронд эсрэгээрээ сэтгэл санааг нь дэмжиж, үргэлж урам зориг өгч байх ёстойг анхаараарай. 

3.Хүүхдээ гэрийн ажил хийж сургах

Тэр магадгүй одоохондоо бүгдийг хийж чадахгүй байж болно. Гэвч түүнд бага багаар гэрийн ажил хийлгэж сургаарай. Энэ нь цаашдын хүмүүжилд нь сайнаар нөлөөлөх нь лавтай.

4.Түүнтэй ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлэх

Хүүхэд бүр эцэг, эхийнхээ тусламжтайгаар уншиж, бичиж сурдаг. Түүнээс гадна, гэрийнхнийхээ өөрт нь зориулан уншиж өгдөг номыг ойлгож, улмаар ном унших дуртай болдог нь нууц биш юм. Иймд та хүүтэйгээ ямар ном уншсан болон гол утга санаа нь юуны тухай өгүүлж байгаа болохыг асууж, ярилцаарай. Үр дүнд нь хүүгийн тань оюун ухаан хөгжих болно

5.Бүжгийн эвсэлтэй болгох

Хөгжим, хэмнэл болон бүжиггүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд бэрх шүү дээ. Тиймээс та яагаад хүүхдэдээ эртнээс бүжиг зааж өгч болохгүй гэж? Хөөрхөн бяцхан үртэйгээ хамтдаа бүжиглээрэй..

6.Үлгэр жишээ үзүүлэх

Та аль хэдийнээ хүүгийнхээ хувьд супер баатар нь болсон гэдэгтээ маргах хүн нэгээхэн ч үгүй. Тиймээс тэр цаг ямагт зөвхөн таниас үлгэрлэж, таныг даган дуурайна гэдгийг бүү мартаарай. Иймд хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь зөв юм.

7.Мэдлэгтэй болгох

Түүнтэй алдартай зохиолчид, аялагчид, археологичид, шинжлэх ухаанч, уран бүтээлч, сансрын нисгэгч нарын тухай ярилцаж, мэдлэгийнх цар хүрээг улам тэлж өгөөрэй. Хүүгийн тань мэдлэг улам өргөжин тэлснээр ирээдүйн амьдралд нь ихээхэн хэрэг болох юм.

8.Наад захын соёлууд зааж, сургах

Бусдад баярлалаа гэж хэлдэг байхаас гадна, эмэгтэй хүнийг хүндэтгэх, ахмад настанд зам тавьж өгөх гэх мэт наад захын соёлуудыг түүнд сургаж, хэвшүүлэх хэрэгтэй аж. 

9.Итгэл үнэмшилтэй болго

Хүүхдээ багаас нь амархан сэтгэл нь гутардаг, аймхай нэгэн болгож хэрхэвч болохгүй. Иймд та түүнд хүн бүр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байдаг гэдгийг хэлж өгч, хэцүү зүйл тохиолдох үед итгэл үнэмшлийнхээ тусламжтайгаар саад бэрхшээлийг давж туулах ёстой гэдгийг ойлгуулах нь чухал юм. 

10.Алдаагаа ойлгох боломж олгох

Хүн бүр амьдралдаа алдаж, онодог. Тиймээс таны хүүхэд болохгүй гэсээр байтал, хувцсаа бохирдуулж, хэрэг тарьж, буруу зүйл хийх нь бий. Энэ үед шууд уурлаж, бухимдах гэсний хэрэггүй. Харин түүнд буруу зүйл хийхийн хор уршгийг хэлж өгч, алдаагаа ойлгоход нь туслаарай. 

11.Бие даалгаж сургах

Зурагт болон видео тоглоомоо хэрэглэж дууссан бол унтраах, утсаа цэнэглэх, камераа хураах гэх мэт ойр зуурын зүйлийг өөрөөр нь хийлгэж сургаарай. 

12.Сонирхлыг нь хүндэтгэ

Таны хүү нэг л өдөр дэмждэг клубынхаа бүх тамирчдын нэрийг хэлж өгөх болно. Мөн ямар спортоор хичээллэхийг хүсч буйгаа ч цухуйлгах нь гарцаагүй. Харин тэр үед сонирхлыг нь хүндэтгэж, дуртай зүйлээ хийх хүслийг нь дэмжих нь чухал аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *