Төрсөн охиноосоо ч залуухан харагддаг 43 настай Ээжийн алмайрам НУУЦ

АНУ-ын Калифорниа мужийн оршин суугч 43 настай Ёлин Диаз инстаграм хуудснаа охиныхоо хамт авахуулсан зургаа нийтэлсэн нь олон хүмүүсийг цочиролд оруулжээ. Учир нь тэдний аль нь ээж нь болохыг ялгаж салгахад бэрх. Тэд яг л үеийн охид шиг харагдана. 

2019 онд Ёлон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ээжээр тодорчээ. Хүмүүс түүнийг заримдаа 19 настай охинтой нь андуурдаг гэнэ.

Бүсгүйг 43 настай гэхэд хэн ч итгэмээргүй. 

Олон хүмүүс түүнийг мөнхийн ус уусан мэт залуу, үзэсгэлэнтэй байдгийн нууц нь юу вэ гэж асуусаар байдаг. Гэвч үнэндээ энд ямар ч нууц байхгүй гэнэ.  “Би зүгээр эрүүл, идэхвтэй амьдралын хэв маягийг мөрддөг. Архи тамхи огт хэрэглэдэггүй, цаг үргэлж тайван байхыг хичээдэг, бас эрүүл хооллодог” гэж Диаз хэлжээ. 

Эмэгтэйчүүд толигор сайхан арьстай байхын тулд олон цаг зарцуулдаг. Харин Диаз зүгээр л дотроосоо витамин ууж, өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхдэг гэнэ. 

“Эрүүл өнгөлөг арьс бол өөртөө итгэх итгэл” хэмээн тэрээр үздэг байна. 

Тэрээр охинтойгоо дотно, халуун дулаан харилцаатай бөгөөд хамт дэлгүүр хэсч, кино үзэх зэргээр ихэнх цагийг хамт өнгөрөөдөг гэнэ. Охин нь “Ээж бид 2-ыг, найзууд эсвэл эгч дүүс гэж олон хүмүүс андуурдаг. Одоо бид үүнд дасчихсоон” хэмээн Нью Йорк Постд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *