Хvсэмжит залуу Болдын ХАРЦ ТАТАМ зургуудаас… – Энд дарж үзээрэй

Өөрийн жүжиглэх уран чадвар болоод гадаад төрхөөрөө ихэвчлэн түүхэн дүрд тоглох жүжигчин залуу бол Ч.Болд юм.

Сүүлийн үед жүжигчний мэргэжлээсээ түр хөндийрөөд байсан тэрээр үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан боловсрол суваг телевизийн ээлжит нэгэн уран бүтээл болох Эрвээхэйн сүүдэр олон ангит уран сайхны киноны гол дүрийн жүжигчнээр ажиллаж дахин кино урлагтаа ирлээ.

Тэрээр Эрвээхэйн сүүдэр олон ангит уран сайхны киноны шигтгээ болсон дүрийг бүтээсэн бөгөөд тайван амгалан харцаараа охид бүсгүйчүүдийн сэтгэлийг татаад буй ажээ.

Өдгөө жүжигчин залуу Болд нь олон улсын авьяаслаг жүжигчдийн хамт томоохон кино төсөл дээр ажиллаж буй бөгөөд Унгар улсад кино зураг авалтад орж буй юм.

Жүжигчин Болдын ажиллаж буй томоохон төсөл нь холливүүдын кино уран бүтээл бөгөөд жүжигчний ур чадварыг тултал нь сорьж буй зүйл болоод байгаа ажээ.

Жүжигчин Болдын энгийн, даруухан, харц булаам зургуудыг ийнхүү хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *