Хөтлөгч Амараад өгсөн Хулангийн ГЭНЭТИЙН бэлэг ИХЭД СЭТГЭЛ ХӨДӨЛГӨВ. Ямар бэлэг вэ?

Өөрийн гэр бүлийн төлөө шаргуу хөдөлмөрлөх болсон бүсгүй бол хөтлөгч Амараа билээ. Тэрээр монголдоо томоохонд тооцогдох UBS телевизийн нүүр царай болсон нэхэн билээ.

Гэр бүлийн хувьд гурван сайхан үрсийн ээж бөгөөд хэдхэн сарын өмнө хайрт ханиа тэнгэрийн орон луу явуулсан юм.

Дээрх бүх зүйл гэнэтийн байсан бөгөөд гурван бяцхан үрстэйгээ үлдсэн Амараа бүсгүй ямар дайчин хүн гэдгээ үргэлж батлан харуулж буй юм.

Амараа бүсгүйгийн хамгийн сайн найз болох Хулан нь нэг байгууллагат хамтдаа ажиллаж байсан мэргэжил нэгт бүсгүй бөгөөд олон жил нөхөрлөж яваа бүсгүйчүүд юм.

Амараа бүсгүйгийн эрч хүч, гэрэлт ирээдүйд өнгө нэмэхийн тулд найз Хулан нь доорх бэлгийг бэлэглэжээ.

Энэ талаар Хулан бүсгүй өгүүлэхдээ:

Миний мэдэх хамгийн сайн сэтгэлийн дэм бол аялал гэж боддог. Амараагаа тэнгис, далай, дулаан нар, сайхан уул хадтай хамжаад жаахан ч гэсэн эдгээнэ ээ.

Найз Хулангаас…

Гэнэтийн бэлэгийн эзэн болсон Амараа бүсгүй маш их баяртайгаар хүлээн авч найз Хуландаа асар ихээр баярлаж буйгаа ийн илэрхийлжээ.

Би Хуландаа юу ч хэлж чадаагүй. Миний өмнөөс сэтгэлийг минь илэрхийлж сайхан үгс хайрлаарай хайрт Хуланд минь… Би баярлаж буйгаа яаж илэрхийлэхээ мэдэхээ больчихсон… Учир нь нэг л итгэж чадаагүй. Дэлхийг тойрох амлалтаа биелүүлээрэй гэж байгаа нь нөхөр бид хоёрын амлалт байсан юм…

Хөтлөгч Амараа

Ийм сайхан нөхөрлөлийг бий болгож сайн найзынхаа амьдралын бүхий л цаг үеийг хуваалцаж буй найзад нь халуун сайхан үгсийг бэлэглэж, аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *