Хөтлөгч Амараа: Hулимс өөрийн эрхгүй урсаад л байлаа. Би ингэж тайван хэвтэх эрхтэй хүн мөн үү

UBS телевизийн нүүр царай болсон хөтлөгч, нэвтрүүлэгч Амараагийн амьдралд тохиолдсон зүйлийг хэн бүхэн сайн мэдэж буй бизээ.

Тэрээр гурван сайхан үрсийн ээж бөгөөд өөрийн уул шиг түшигтэй сайхан ханиа тэнгэрийн орон луу үдсэн нь хөтлөгч бүсгүй Амараагаас асар их сэтгэлийн хат шаардаж байлаа.

Үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийн хөдөлмөрийг тултал нь ашиглаж буй бүсгүй маань өөрт тохиолдсон зүйлээ ийн өгүүллээ.

Нулимс өөрийн эрхгүй урсаад л байлаа. Би ингэж тайван сайхан массаж хийлгэж жаргалтай хэвтэх эрхтэй хүн билүү гэж. Нэг мэдсэн хэзээ хамгийн сүүлд гоо сайханд орсоноо санахгүй байлаа.

Найз маань дагуулж ирж амрах эрхтэйг минь сануулах шиг л боллоо. Би нүүрээ л учиргүй будахаас олигтой арьсаа арчлахгүй байсаар үнэхээр царай алдсан байжээ.

Гоо сайханч эгч маань миний энэ гундуу царайг гэрэлтсэн сайхан болгоно гэж амлалаа. Өөртөө цаг гаргана гэж бас би өөртөө амлалаа.

Эмэгтэй хүний сэтгэл ийм агуу гэдгийг батлан харуулж буй хөтлөгч бүсгүйд ажил, амьдралын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *