Жүжигчин Ариунбямбын охин ААВТАЙГАА ХАМТ кино урлагт…

Жүжиглэх уран чадвар болоод гадаад төрхөөрөө монголын кино урлагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа олоод авчихсан эрхэм бол С.Ариунбямба билээ.

Тэрээр сүүлийн үед хамгийн эрэлттэй эрэгтэй жүжигчин бодоод буй бөгөөд түүнийг хүндлэн бишрэх үзэгчдийн тоо хавьгүй нэмэгджээ.

Тэрээр саяхан нээлтээ хийсэн кино болох Фантастик продакшны ээлжит нэгэн уран бүтээл болох Зура 2: Цурам ажиллагаа монголын уран сайхны киноны гол дүрийн шигтгээ болсон дүрийг бүтээсэн юм.

Жүжигчин Ариунбямба нь ам бүл зургаа бөгөөд дөрвөн сайхан охидын аав, уул шиг түшигтэй эр нөхөр, өнөр өтгөн сайхан гэр бүлийн ноён нуруу юм.

Түүний том охин А.Номин-Эрдэнэ нь соёл урлагийн их сургуулийн жүжигчний мэргэжлийг эзэмшиж буй оюутан бөгөөд кино урлагт аль хэдийнээ хөл тавьж кино уран бүтээлд дүр бүтээгээд амжсан гэнэ.

Жүжигчин Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэ нь соёл урлагийн их сургуульд суралцаж байгаа хугацаанд сурлагын өндөр амжилт гарган кино уран бүтээлийн гол дүрийн эзэн болоод амжжээ.

Монголын кино урлагт залгамж халаа болон ирж буй шинэ залуу үедээ ажил, амьдралын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *