Гишүүн П.Анужингийн <сурлагын дүн> олны нүдийг орой дээр нь гаргав…

П.Анужин уран яруу үгсээр олноо танигдан, өөрийн эрдэм мэдлэг боловсролын хүчээр өдий зэрэгтэй яваа хүчирхэг эмэгтэй билээ. Түүний цахим хуудас дахь гэгээлэг мэдээ бүхэнг ард олон нь сонордон уншдаг нь дамжиггүй.

УИХ-н гишүүн Анужин “Дунд сургуулиа онц төгссөн үнэмлэхээ хавсаргалаа. Аав ээжээ баярлуулж, онц сурахын төлөө хичээж байсан “Хөөрхөн” зүтгэл маань намайг Сайн амьдралд хүргэсэн. Үрсдээ эрүүл энхийг хүсье. Эрдмийн дөлгөөндалайд эрчтэй, шуналтай, тэмүүлэлтэй урагшлаарай” гэв.

Мөн “Цэцэг шиг 17-хон насандаа үзэл, амьдралтай нүүр тулж, амьдралын үнэ цэнэ, мөн чанарыг нухацтай, гүнзгий авч үзэх болсон, ааваасаа агуу ихээр хайрлахын, ачсанахын ухаан сурсан, Америк, Япон хэмээх э.срэг тэсрэг туйлт хоёр соёлын нөлөөнд залуу төлөвших насаа өнгөрүүлсэн гээд тун ч сонирхолтой хувь тавилан, сонирхолтой оршихуйг тэр туулж иржээ.

Бүгдэд чин сэтгэлээсээ ханддаг, тэгтлээ бусдад э.срэгээрээ ойлгогдог гээд өвөрмөц хүн бүрийн л амсаж, мэдэрч болох бүхнийг амьдралаас ханатлаа ууж буй 38 настай бүсгүйн ертөнцийг нээх гэж ихэд хичээлээ. Дүгнэлтээ эрхэм та өөрөө өгнө биз ээ. Үзэл бодол талаасаа би маш илэн далангүй, нээлттэй хүн. Харин хувь хүн талаасаа тайлагдахадамаргүй хүн.

Илэн далангүй байхын тухайд өөрөө их харьцангуй ойлголт.Яахав, миний үзэж туулсан амьдрал, тэндээс авсан бага ч болов ухаарал хэрэв бусдад хэрэгтэй, сургамжтай бол бүгдийг нь тоочиж болно. Миний хувьд асуудал байхгүй.

Гэтэл миний амьдрал, миний намтар түүх хүний л амьдрал, хүмүүсийн харилцаан дунд явж ирсэн учраас бусад хүмүүс яаж хандах бол гэж заавал бодох ёстой.Миний эрх бусдынхаар хязгаарлагддаг гэдэгтэй адил яг энэ талаасаа хэмжүүр зайлшгүй байх ёстой байх аа. Тэгэхээр илэн далангүй байна гэдэг нь харьцангуй бөгөөд хариуцлагын асуудал байгаа биз.

Аливаа зүйлийн талаарх байр суурь маань гэхдээ ямар нэгэнюманд наалдах гэж, сайхан харагдах гэж ч юм уу, бусдад таалагдах гэж дүр бий болгож амьдардаг хүн би биш.

Би өөрийгөө шулуун байж чаддаг гэж боддог.Ер нь тэгээд ийм тийм байх ёстой гэсэн зохиомол зүйлсийг өөртсуулгаад байхаар хүн өөрөө зохиомол болчихдог юм уу гэж боддог.

Өөрт төрмөл заяасан сайхан чанарууд л хүний давтагдахгүй байдлын илэрхийлэл болж, бас тэр л хүнийг хайрлах шалтгаан болдог” гэжээ.

Та бүхэн хэд сурдаг байсан бэ???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *