Жүжигчин Дөлгөөн хүүхдийн хандивын МӨНГӨ хаашаа орох талаар дэлгэв

Дөлгөөн: Урлагийн салбарын хүнд Соёлын яамнаас нь дуудлага ирээд “хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулаач” гэхэд хэн татгалзах вэ??? Оролцохоор оролцлоо гэнэ, оролцохгүй болохоор Урлагийнхан та нар юу ч хийдэггүй гэж ирээд л муулна… Маш олон уран бүтээлчид, арын алба гээд сэтгэл зүтгэл шингэсэн тоглолт болсон.

Тэр цугласан хандив яг л бидэнд танилцуулагдсан ёсоороо зарцуулагдаж, та бидний хүүхдийн хөгжилд үнэтэй хувь оруулна гэдэгт би баттай итгэж байна! Шалгах газар нь шалгаад, хянах газар нь хянаад явах байх. Иргэд бид ч нүд, чих тавин хүлээх болно! Хэрэв үнэхээр зарим нэг хүний яриад байгаа шиг мөнгө угаасан, хувь хүний халаасыг дүүргэх юм бол энэ Монголд амьдрахаас ч айж, дургүй хүрч байна! Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна! Эерэг байцгаая, эцсийн үр дүнг хүлээе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *