Транс Соко,Серёжатай ямар ХОЛБООТОЙ байсныг ҮНЭНЭЭР НЬ ИЙН ХЭЛЛЭЭ.

Транс Соко,Серёжатай ямар ХОЛБООТОЙ байсныг ҮНЭНЭЭР НЬ ИЙН ХЭЛЛЭЭ.

Төрөлхийн бүсгүй хүн мэт биеэ авч явах Соког танихгүй, мэдэхгүй хүн байхгүй бизээ.

Тэрээр өөрийн үзэл бодол болоод аливааг харах өнцгөөрөө өнөөг хүртэл амжилттай яваа нэгэн бөгөөд бизнесийн салбарт хөл тавьж багагүй амжилттай яваа нэгэн билээ.

Соко нь өдгөө охид бүсгүйчүүдийн гангараа болсон бэлэн хувцасны дэлгүүрийн эзэн бөгөөд тунчиг олон хэрэглэгчийн үйлчлүүлэх дуртай газар болжээ.

Сүүлийн үед од болон гялалзаж буй дуучин Серёжатай нэр холбогдох болсон Соко бүсгүй хэдэн үг хэлээд авав.

Олон нийтийн дунд ийм яриа гарах болсон шалтгаан нь дуучин Серёжагийн “Эрмэгтэй” гэх дуунаас үүдэлтэй бөгөөд үүнд хандаж Соко бүсгүй ингэж хэллээ.

Интертеймент зүйлийг интертейментээр л үлдээхийг хүсье. 2012 онд Серёжаг дуулдаг гэж мэдээгүй байсан. Ер нь надтай нэр холбогдсон бүх хүмүүс өдгөө маш сайхан амьдралтай яваа шүү. Надтай холбоотой байсан нь хэнд үр өгөөжөө өгч байгааг бодох хэрэгтэй гэж бодож байна.

Надтай холбоотой байсан эрчүүдийн нэр хүнд нь газрын гаваар орсон гэж бодож байвал өдийд энэ хүмүүс ингэж их олон нийтэд танигдан ажил бизнес, урлаг соёлын хувьд амжилттай явна гэж үү…

admin

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

error: Content is protected !!