Ундрам гишүүний “ОХИНОО 3OДОЖ” байгаа бичлэгийг Наранцацралт дэлгэлээ- арайчдээ…

Ундрам гишүүний нөхөр Наранцацралт дахин гэр бүлийнхээ бичлэгийг дэлгэлээ. Тэрээр энэ удаад охинтойгоо зүй бус харьцлаа.

Наранцацралт: Миний дэлгэсэн бичлэг энгийн зүйл гэж үү? Эдгээр бичлэгүүд сүүлийн 14 хоногт манай гэрт болсон, ердийн л болдог зүйл. Бичлэгийг би авч чадсан тулдаа баримт дэлгэлээ.

Хэрэв сүүлийн 3 жил “мөрдсөн” бол 100 гаруй ийм баримттай болох байлаа. Хэрэв үүнийг үзээд хэвийн зүйл гэж үзэж байгаа бол монголын хүүхдүүд хүчирхийлэл дор өсөхийг монголчууд бид хүлээн зөвшөөрч, харгис хэрцгий хүмүүсийн орон болцгооё. Миний хувьд элэг бүтэн гэр бүлд өсч, эцэг эхийн элбэрэлт хайранд умбан, жаргалтай өсөж хүмүүжсэн хүн.

Хүүхэд нас минь эцэг, эхдээ зо.дуулах байтугай, ха.раалын үгс ч эцэг, эхээсээ дуулж явсангүй. Миний хүүхэд нас инээд баясал, дуутай шуутай, хөөр баяр дүүрэн хамгийн жаргалтай үе. Гэтэл хүүхдүүд минь тийм зүйлийг мэдэрч чадахгүй өсч байна. Хаана, хэдийд яаж ч магадгүй айдаст автуулж, гудамжны хараалын үгсээр хүүхдүүдээ загинаж, бүлтэгнүүлж байдгаа “хүүхэддээ зөв шаардлага тавьдаг”гэж “Улаан бал”-аар юу ч болоогүй мэт яриад сууж байгаа “эх” хүн. Энэ эхийн хайр мөн үү?

“Хайрлаж байна” гэж андуурч байгаа хүчирхийлэл үйлдэж буй гэр нь “шорон” уу? Өөрсдийгөө тэжээх чадваргүй, балчирхан үрсээ гэрээсээ хөөж, өөрийгээ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж элдвээр хэлж, дарамталж, зодож нүддэгээ “би зөв шаардлага тавьдаг” гэж зөвтгөөд суух нь зүйд нийцэх уу. Намайг мөнгө нэхэж шантаажилсан, архи ууж хүчирхийлдэг гэж хамаг байдгаараа харлуулах гээд чадахгүй, аргаа барж байна лээ. Харамсалтай нь ярьсан бүх зүйлээ баримтаар нотолж чадсангүй. Би хүүхдийнхээ л асуудлыг ярьж явсан болохоос мөнгө нэхэж огт яваагүй. Надад үрс минь хүүхдүүд минь хэрэгтэй. Намайг “мөнгө нэхсэн” гэж харлуулахыг туйлын их хүсч байна энэ хүн.

Даанч тийм зүйл байхгүй тул Ундрам яриад итгүүлчихнэ гэж найдаж, мөнгөний троллууд нь хэдэн талаас “дэмжиж” байна. Бас л энэ гүтгэсэн зүйлээ баримтаар нотолж чадсангүй. Эр хүн шиг бай гэж намайг олон хүн харааж байх шиг. Тэдний хэлсний дагуу “эр хүн шиг” хүлцэнгүй, дуугүй явбал УИХ-ын гишүүний дархан эрхийн дор “үнэн” няц дарагдаж, хоёр хүүхэд минь насанд хүртлээ дарамт мэдэрч, хү.чирхийлэл дунд өсөх болчихоод байна. Энэ бүхнийг “эр хүн” царайлья гээд их хурлын гишүүн эхнэртээ дулдуйдан дув дуугүй, чив чимээгүй өнгөрөөж, хүүхдээ айдас хүйдэс мэдэрсэн гэрт хүчирхийлэл дунд хэдэн жил хатаа гээд байгаа юм уу.

Тэнд би хүүхдүүдээ хайрыг бус бяцхан биендээ тууламгүй зүрх зүсэм хашгираан, хараал, зодуур, дарамт, айдас амсаж хүний гарын шүүс, хорон үгийн бай болгож өсгөхийг хүсэхгүй байна. Тэдний эцэг нь би, тэд миний хүүхдүүд. Магад, намайг олонд дэлгэсний төлөө ямар ч эрсдэл ирэхийг таашгүй.

Одоогоор би энх тунх байгаа болохоор хүүхдүүдээ эцгийн хайраар дүүрэн өсгөж, мэдрүүлэхсэн гэхээс өөр юу ч хүсээгүй. Намайг буруутгаад байгаа хүмүүст хэлэхэд хүүхдийнхээ төлөө эр, эм гэхгүй улаан голоо тасартал зүтгэж, “үхтэл үр харам” гэгчээр амиа тавьдаг биз дээ. Таны хүүхэд ийм байдалд хүрвэл та ч гэсэн зүгээр хараад суухгүй, “Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай” гэдэг шиг хүлцэнгүй байхгүй нь лавтай.

Ундрамын хувьд хар нялхаасаа ааваасаа тусдаа ээжтэйгээ өссөн, ном эрдэм гэж явсан нь үнэн. Гэхдээ хүний амьдралын хамгийн сайхан зүйл хайр гэдгийг мэдэрч өсөөгүй, ээждээ зо.дуулдаг байсан учраас тэрбээр зодуурыг энгийн мэт ойлгодог болж өссөн байна. Хайранд хүн насан турш суралцдаг юм байна. Хүн гээч нь “Бусдыг хайрлана” гэдгийг хамгийн түрүүнд эцэг, эхээсээ олж авдаг юм байна. Энэ хүн ном эрдэмд сурч боловсорсон хэдий ч бусдыг хайрлах, өрөвдөх, энэрэх, зүрх сэтгэлийн боловсролд суралцаагүй нь төгс эрдэм биш аж. Төрсөн хүүхэддээ хайр, энэрэл үзүүлж чадаагүй хүн бусдад хайр үзүүлж чадах болов уу? “Уурын мунхагаа дийлж чадаагүй хүнд тэр мөчид хайр энэрэл төрдөггүй” гэдэг.

Гэр бүлийн ариун хайр, ёс журам сахиж чадаагүй, архидан согтуурч, агсамнан хашгирч, чарлах, сэтгэлийн тэнхээгээ барьж чаддаггүй хүн уураа, гараа барьж чадах болов уу. Гал голомтондоо ханилсан эр, хүүхдүүдийнхээ дэргэд самуурдаг нөхцсөн эрээ авчирч ёс бусаар завхайрсан нь өсвөр насны охинтой хүний хийх үйлдэл мөн үү? Энэ хайр мөн үү? Үүнийг нь зөвтгөөд өмөөрөх улсыг би ойлгохгүй байна.

Миний хамгийн гол хөндсөн зүйл бол хүүхдийн хү.чирхийллийн асуудал юм. Би уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах гэсэн шалтгаан нь “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх” хууль хүчний байгууллагад нөлөөлөөд байсан учраас олон нийтэд хандсан юм. Үнэхээр аргаа барсандаа л олон нийтийн анхааралд тавьж байна.

Би энэ бүхнийг хүсээгүй, хүмүүсийн хэлдэг шиг “эр хүн” шиг байж “олгой хагаравч тогоондоо” гэгчээр дуугүй амиа бодоод явж болох ч надад ирэх түм буман эрсдэлээс үл айн, хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, эцгийн хувьд зүрх зориг гарган олон түмэнд дэлгэж байна. Хү.чирхийлэл гэдгийг дан ганц эр хүн үйлддэг юм биш, эмэгтэй хүн ч үйлддэг.

Гагцхүү “дархан эрхээр” хамгаалагдсан эрх мэдэлтэй хүнтэй энгийн хүн тэмцэх байтугай үг хэлсэн ч буруутдаг цаг дор амьдарч байгаа учраас “олны хүч оломгүй далай” гэдэг учраас дэлгэсэн юм. Хайр дүүрэн хүнээс муу зүйл гардаггүй. Үлдэх энэ хорвоод үр хүүхдээс минь үнэтэй зүйл үгүй. Хү.чирхийлэл үгүй орчинд хүн амьдрах эрхтэй хэмээн бичжээ