Жүжигчин Цогтоо: Нярай хvvхэдтэй өнчин дүүг минь битгий зовоогооч! Өвдөг сөгдөөд гуйя…..

Урлагийнхнаас хамгийн олон дагагчидтай хүмүүсийн нэг бол Цогтоо.

Тиймдээ ч олон хүнд хүрч буй. Жүжигчин Цогтоо энэ цаг үеийн баатар гэж хэлж болно. Хэд хоног үргэлжилж буй жагсаалд идэвхитэй оролцож ард түмний дуу хоолой болж байгаа билээ.

Тэрээр: Төрсөн ганц охин дүүгийн минь гэрлүү гааз шахаж, иймэрхүү байдалтай болгосон байх юм. Надаар оролд. Нярай хүүхэдтэй өнчин дүүг минь битгий зовоогооч. Өвдөг сөгдөөд гуйя гэжээ.

10хан минутын дараа камер шүүх гээд ороход ийм болсон байжээ, камерийн бичлэг байхгүй гэнэ.

Цогтоо өмнө нь:

Энийг хардаа миний үзэсгэлэнт эхнэр, 3-н сайхан үр минь байна. Хүүхдүүд минь насанд хүрхийн цагт яг л солонгос шиг УИХ-н гишүүн нь улсаа бүүр худалдсан биш шүү зүгээр ёс суртахууны алдаа гаргахад л уучлалт гуйгаад суудлаасаа түдгэлздэг, шударга ёс ноёрхсон, иргэнийхээ эрх ашгийг нэгт тавьдаг тийм нийгэмд л амьдруулхыг хүсдэг.

Энэний төлөө л би жагсаж байгаа. Миний гэр бүл бол миний бүх юм.Амьдралын утга учир болсон бүх зүйлээ дэнчин тавиад би жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно. Юуны төлөө яагаад? Биднийг удаа дараа мэдэгдэл хийж доромжилсон эрх баригчид, 76, засгийн газар, ерөнхийлөгчийг нэг муу халаасны хулгайч гэж авч үзвэл зөвхөн хумсаа л илчиллээ.

Энэний цаана хулгай хийх санааг гаргадаг тархитай тэр толгойг тасдахыг хүсч байна. Зэрлэг ургамлыг тайраад хаясанч үндэс нь байвал ургаад л байх бишүү? Гэжээ.