Voice-н хөөрхөн оролцогч Одмандах- Найрах арга чинь буруудаад байна!!!

2017 онд анх Voice шоу зохиогдоход нэгэн сор оролцогч орж байсан нь Одмандах. Түүний үзүүлбэр ютүбд хамгийн өндөр хандалтыг авч байсан.

Тэрээр сүүлийн шатанд жирэмсэн болсноор үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Одмандах найрах арга чинь буруудаад байна гэх дууг дуулсан билээ. Тэрээр хүүтэй болсон бөгөөд одоо 4настай юм.

ЦАГДААГИЙН “СҮЛД” ЧУУЛГЫН ХӨГЖИМЧИН БАЯРААГИЙН ОДМАНДАХ. Хөгжимчин, дуучин Б.Одмандах нь Дархан-Уул аймагт төрсөн.

2003 онд Ататуркын нэрэмжит 5-р сургууль элсэн орж 2015 онд Хөгжмийн бүжгийн коллежийг флейт хөгжимчин мэргэжлээр, 2015-2019 онд Монгол Улсын Консерваторийг дуурийн дуучин мэргэжлээр тус тус төгссөн.

2019 оноос Цагдаагийн “Сүлд” чуулгад ажиллаж байна. -2012 онд “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг,

-2017 онд МУК-с Дуулаачийн тэнхмийн оюутнуудын дунд зохиогдсон Дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн IV уралдаанд Тэргүүн байр, -2018 онд “The Voice of Mongolia” шоу тэмцээний шилдэг оролцогчоор тус тус шалгарсан.

Үндэсний их баяр наадам, Тэргүүн зэргийн “Чингис хаан одон” гардуулах ёслол зэрэг Төрийн болон Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, нэгдсэн болон хэсэгчилсэн тоглолтод тус тус оролцсон.

Түүний зургуудаас

Одмандах