Youtuber Түшиг “нэртэй сэтгүүлчдийн” нүүрийг улайтал нь ҮНЭНИЙГ хэллээ…

Ган-Очиртой хийсэн ярилцлагын үеэр сэтгүүлч Өнөрцэцэг бол хувьдаа Ган-Үзэгтэн гэх компанитай бас нэг ТББ тай. Тэдгээр компанаараа татвар төлөхгүйн төлд татвараас зайлсхийдэг.

Мөн Хөгжлийн банкинд холбогдож мөнгө авсан хүмүүс дунд Сэтгүүлч Өнөцэцгийн Ган үзэгтэн компани 10 сая төгрөг авсан гэх мэдээллийг гаргаж ирсэн .Энэ мэдээлэл бол баримт нотолгоотой үнэн зүйл бөгөөд Shilendans,,gov гэх сайтад байршсан байгаа.Тэгснээ энгийг Сэтгүүлч Өнөрөө юу гэж тайлбарласан бэ гэхээр эвлүүлэг байна гэсэн.

Бэлээхэн Шилэнданс гээд сайтад байгаа зүйлийг эвлүүлэг гээд гэсэн . Хүн бол гүргэр байж болно. Гэтэл сэтгүүлч хүн нотлох баримтын өмнө гүргэр байна гэдэг маш том дутагдал.

Үүнээс гадна миний сүүлд хийсэн постон дор сэтгүүлч Өнөрөө ийм зүйл бичсэн. Харлуулах, гүтгэх чинь хэтэрч байна шүү. Хөгжлийн банкны хулгайд алдсан 1,3 их наядаас их наядыг нь олж ирэхэд чухал үүрэг гүйцэтгсэн шүү гэж бисэн байна лээ. Энэ бол Ангуучийн арга барил л харагдаж байна л даа.Өөрийнхөө хийсэн зөв зүйлийг өмнөө бамбай болгодог.

Тэгж ярих юм бол би хөгжлийн банкны хулгайд алдсан мөнгийг буцааж олж ирэхэд их үүрэг гүйцэтгэсэн шүү. Би нөлөөлсөн шүү гэж нэг болохгүй зүйлээ урд нь хийсэн зөв зүйлээрээ бамбай хийж байна. Маш харамсалтай.

Тэр өмхий махны асуудал дээр ч гэсэн Өнөрөөгийн нөхөр нь сургуулиудад тэр махыг нийлүүлдэг учраас өөрөө очиж амсаж үзээд зүгээр мах байна, гоё мах байна гээд идсэнийг бүгдээрээ харсан.Өнөрөө бол тэр махыг тэгж идэхээс өөр аргагүй байсан.

Яагаад гэвэл нөхөр нь тэр махыг сургуулиуд дээр нийлүүлдэг учраас махан дээр ямар нэг асуудал үүсгэхийг хүсээгүй. Тийм учраас мань хүн гялс давхиж очоод махыг идээд ёстой гоё амттай мах байна гэж хэлснийг бол Монголчууд мартаагүй.

Тэгэхээр мөнгө авсан худалдагдсан сэтгүүлчдийг яаж мэдэх вэ?

Ган-Очирын талаар мэдээлэл бужигнаад явсан. Тэгсэн чинь цаад төрийн томчууд өөрийнхөө мэдэлд байгаа том том хэвлэлүүд сэтгүүлч нараа дайчилсан. Тэр дунд бол Монгол коммент нэвтрүүлгийн сэтгүүлч Батбилэг байсан. Түүний хийсэн нэвтрүүлэг илт Цогтоо болон Ган-Очирыг харлуулах гэсэн нэьтрүүлэг байна лээ.Монгол комментын Билгээг бол хөгшчүүл их үздэг нэвтрүүлэг. Тэгэхээр хөгшчүүл гэдэг бол улс төрчдийн хувьд хамгийн том зах зээл байдаг. Яагаад гэхээр сонгууль өгдөг хамгийн идэвхитэй насныхан. Хөгшчүүлийн тархийг угаахын тулд үздэг нэвтрүүлгээр нь үздэг сэтгүүлчээр нь дамжуулах шаардлагатай тийм үү.

Хөгшчүүлийн тархийг угаах бол амархан шд. Билгээ бол нэьтрүүлгээрээ шууд Ган-Очир гэх залуу бол муу залуу шүү, зүгээр л жагсаалын зорилгыг өөр тийш нь оруулах гэсэн хүн болгоод хаячихаж байгаа байхгүй юу.

Хөгшчүүл бол итгэдэг байхгүй юу энэ мэдээлэлд. Та нар ч гэсэн өвөө эмээ нартаа хэлж ойлгуул. Мэдээлэлд тэнцвэртэй хандахыг зөвлө. Эд нар мөнгө аваад ингэж харлуулах зүйл ярьдаг юм аа гэж.Тэгээд энэ нэвтрүүлэг бол үндсэндээ Ган-Очир Цогтоо гэх хоёр залуу дээрээс тушаал аваад жагааслын зорилгыг өөрчилж, албаар ард түмнийг турхирч, хооронд нь хагаралдуулах зорилготой хүмүүс юм гээд хэлчихэж байгаа гээд дүгнэлт хийчихэж байхгүй юу. Эндээс Билгээ гээд сэтгүүлч худалдагдсан гэдгийг харж болохоор байгаа.

Монголд сэтгүүлдийн тал дээр өрсөлдөөн байхгүй байна. Зариг Өнөрөөг жишээ аваад ярихад тэр хүн бол урдаа барих мундаг сэтгүүлч гэж би лав хэлэхгүй. Гэхдээ чадваргүй ч гэж хэлэхгүй. Бүхэл бүтэн урдаа барьдаг сэтгүүлч гэхэд чадвар сул байгаа байхгүй юу. Лодойсамуу бол угаасаа худалдагдсан.Ажлынхаа хажуугаар худалдагдсан нь бол үнэн.

Гэхдээ Лодой бол муу сэтгүүлч биш. Гэхдээ улсын урдаа барих сэтгүүлч мөн үү гэхээр эргэлзээтэй. Энэ сэтгүүлчдээс бут цохиж гарч ирэх уг нь их амархан байхгүй юу. Зүгээр л худалдагдахгүй байхад болно” гэжээ.