Хүүхнүүдийн хvсэмжит Б.Орхонбаярын “үнэхээр догь зургууд”

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өндөрөллөө.

Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын харцага Г.Бадрах үзүүрлэлээ.

Харин барилдааны үеээр SPS тв-н лайв үзэж байсан 6000 гаран хүний дунд дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн охин Бурмаа Аймгийн арслан

Э.Мөнхжаргалыг крашлдаг харин Орхонбаярыг авч суунаа гэхчлэн хөгжилтэй яриа өрнүүлж хүмүүсийг багагүй баясгаад авав.

Орхонбаяр залуу үеийн төлөөлөл гэсэндээ инстаграм орчинд нэгджээ. Тэрээр аль хэдийн 55мянган дагагчидтай болжээ.

Түүнийг урлагийн олон одууд дагаж, дэмждэг юм.

Томоос том баяр хүргэе.