Жүжигчин Тодгэрэл хайртдаа санаанд оромгүй “ГЭРЛЭХ САНАЛ” тавьлаа…

Э.Тодгэрэл өдгөө “Риакшн” продакшныг байгуулж тайз дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлах болсон.

Тайзны урлагаас дэлгэцийн урлагт “урвасан” уран бүтээлч залуусын нэг бол жүжигчин Э.Тодгэрэл. Урлагийн дээд сургууль төгссөнийхөө дараа босго өндөртэй УДЭТ-т шалгарч багагүй хугацаанд тайзны бүтээлд тоглосон тэрбээр хоёр жилийн өмнөөс ажлаасаа гарч, хувийн карьераа хөөх болсон.

Анх “Бид гурвын болзоо” кинонд тоглож, хамтрагч мисс П.Шүүдэрцэцэгтэй багагүй хугацаанд хамт амьдарч байсан. Тэд нэг нэгнээсээ хол байсан болохоор салах шалтгаан гарсан гэж зарим нэг нь хэлдэг.

Шүүдэрцэцэг АНУ-ыг зорьж тэндээ миссийн тэмцээнд оржГэвч Тодоо төд удалгүй Монголдоо ирж хосууд хоёр тийшээ болсон. Тэд салах болсон талаараа нэг ч үг дуугарахгүй байж байгаад Шүүдэрцэцэг гэнэт л Тодоо намайг хуурч араар минь явж чадсан цорын ганц залуу хэмээн цоллож эхэлсэн. Тэр явдал хосууд эргэж нийлэх нь нэгэнт өнгөрсөн гэдгийг ойлгуулсан явдал болсон.

Харин жилийн өмнөөс Тодоо шинэ найз охинтой бол түүнтэйгээ сошиалорчинд тун идэвхтэй амьдрах болсон.

Тэд эхнэрийн заавраар нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарт оржээ. Энэ үеэрээ Тодоо шинэ найз бүсгүйдээ шинэ оны босгон дээр гэрлэх санал тавьжээ.

“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн баярын тусгай дугаарт эхнэртэйгээ оролцож ялагч болж чадсан Тодоо найз хүүхэндээ ийн гэнтийн бэлэг барьсан юм.

Сайхан хосуудад аз жаргал хүсье.