Екатерина: Машиндаа төрчихлөө, яасан хатуу, хүйтэн сэтгэлтэй юм бэ!!!

Төмс Зоригоогоор анх танигдаж байсан хүн бол Өлзийжаргал буюу Катя. Тэрээр дэлгүүрийнхээ маркетингаа тултал хийж чадсан нэгэн.Катя удахгүй амаржих гэж байгаа.

Тэгвэл тэрбээр хэд хоногийн өмнө байгууллагынхаа шинэ жилийг хийж, шилдэг ажилтнуудаа тодруулан гарын бэлгээрээ мялаажээ. 

Тэрбээр хэд хэдэн ажилтандаа 2 сая төгрөгийн шагнал өгсөн бол, шилдгийн шилдгээр шалгарсан хоёр ажилтандаа тус бүр автомашиныг бэлэг болгон гардуулсан байна.

Харин тэрээр цахим хуудаснаа ийн бичсэн нь олон хүнийг сандаргасан юм.

Арай ч дээ….энэ эмч нар Ямар муухай хатуу сэтгэлтэй юм вэ.Өвлийн хүйтэнд гадаа машиндаа төрнө гэдэг чинь… хэмээн бичжээ. Хүмүүс түүнийг төрчихлөө гэж санаа зовсон юм.

Гэтэл үгүй гэнэ. Харъяа дүүрэг нь биш гээд хөөгөөд машинд нь төрүүлсэн байхын, яагаад нэгэндээ ийм хайргүй хатуу сэтгэлтэй болсын бэ???

Нэг жирэмсэн ээжийг хүлээн авах дээр аваагүй хөөгөөд хүүхдийн толгой нь цухуйгаад машиндаа төрчихжээ. Хөөрхий мама нь уйлаад, энэ хүйтэнд машинд төрнө гэдэг хэцүү штэ бурхан минь гэжээ