Машинд төрсөн ээж дөнгөж сая “Томоохон МЭДЭЭЛЭЛ” өглөө…..

Иргэдийн бухимдлыг төрүүлээд буй машинд төрсөн эмэгтэйн ээж мэдээлэл өгчээ:

Амаржсан эмэгтэйн ээж: Би Б-н ээж байгаа юм. Эгчийнх нь зүгээс бол дараа нь гарах эpcдэл ямар байдаг юм. Мэдээж төрөхийн дэглэм алдагдсан, буруу нөхцөлд төрүүлсэн.

Хүргэн маань болохоор 2,3 удаа гүйж очоод манай эхнэр өвдөөд байна аа, яаралтай гараад аваач ээ гэж, урдаас нь янз янзын юм асуугаад байсан. Хаанах вэ харьяалал энэ тэр гээд л. Тэгж байхаар тэд нар чинь өвчтөнөө төрүүлээд авах ёстой биз дээ.

Сандарч орж ирж байгаа хүнийг хараад яагаад ойлгодоггүй юм. Гараад гялс өвчтөнөө яагаад аваагүй юм бэ гэдэг дээр би бас гомдолтой байна лдаа

Миний хувьд бол гомдолтой байна, дэглэм алдаад төрсөн. Амжаад очиж байхад тэр одоо 20минут болсон ч юмуу хэд болсон юм би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Тэр хооронд өчнөөн орж гарч, гүйж байхад тэд нар ортой гараад авсан бол миний охин төрөх тасагтаа ороод төрчих ч байсан юм билүү

Тэр талаас нь бодвол үнэхээр гомдолтой байгаа шүү дээ бид нар, хүний эх болсон хойно миний охин хөхөө өвлийн хүйтэнд, хүйтэн машин дотор машин нь халуун байсан ч хаалга онголзуулаад ямар олигтой байхав дээ, тэгж төрсөн гэхэд бид нар гомдолтой байна.

Одоогийн байдлаар ер нь манай охин их ханиалгаж байгаа юм байна лээ, тариа хийсэн гэсэн. Нярайн биен дээр бол салхи авсан байж л таараа шүү дээ.

Нялх бие нь салхи аваад гам алдсан ч юмуу ханиалгаж байхыг бодоход агаар залгиад сандарсан байх. Тэр ханиалгаж байгаа нь их санаа зовоож байгаа юм.

Сая эмчтэй нь уулзсан эх нярайн бие хэвийн л байна гэж хэлсэн. Цаанаа ямар байгааг нь мэдэхгүй л байна. Нярай бол гайгүй л гэж байна. Бүх шинжилгээ авагдсан гайгүй гэж ярьж л байна, цаашдаа ямар эpcдэл гарахыг мэдэхгүй байна,бохир орсон юмуу яасан юм хэмээн хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: З ӨВ.МН