Аав Э.Анхбаяр: Анх ороход хүнээс дорд харьцсан, гомдолтой байна…

26 настай эмэгтэй автомашинд амаржсан тухай асуудлаар түүний нөхөр Э.Анхбаяр тайлбар хийлээ.

Э.Анхбаяр: Намайг анх ороход хүн биш гэж харьцсан тул бичлэг хийхээс өөр арга байгаагүй

Харин газар дээр байсан хүүгийн аав Анхбаяр ийн мэдээллээ: Бид амжиж очсон, замдаа эмийн сан орж памперс авч 22:38д очсон. Анх очиход хаалган дээр нь эмийн сангийн хаалгаар орно гээд бичсэн байсан.

Тойроод очтол төмөр хаалгаар маш их гулгаатай хүн тэвэрч орох нь битгий хэл өөрөө ороход хэцүү байсан.Хүмүүс намайг тэвэрч орох ёстой гэж байсан би угаасаа чадахгүй байсан, үүнийгээ ч зөв гэж бодож байна унагаасан бол яах байсан юм.

Би эхлээд ороход надтай хүн бишээр харьцсан эмч нар харъяалал биш бол төрүүлэхгүй үнэмлэхээ авчир гэсэн. Би гарч үнэмлэхээ авч ороход үнэхээр муухай харьцсан тул бичлэг хийсэн.

Намайг хүн биш мэт харьцаж байсан.Бид 22:38д ирэхэд миний хүү 22:51т төрсөн энэ хооронд хурдхан авсан бол дотор төрөх болмжтой байсан. Одоо эх хүүхэд сайн байгаа. Эрчимт тасаг руу орох гэж байгаад больсон. Үнэхээр гомдолтой байгаа гэжээ.

та бүхэн юу гэж бодож байна???

ЭХ СУРВАЛЖ:ТОЙМ,МН