Эмч нарыг буруутгаж бичлэг хийж зогсохоосоо ичдэг ААВ бай!!!

Эмч нарыг буруутгаж бичлэг хийж зогсохоосоо ичдэг ААВ бай!!!

Баярхүү хэмээх иргэн цахим орчинд эмч нарыг өмөөрсөн пост хийсэн нь олон хүнд хүрчээ:

Онгоцонд төрсөн бол эмч нарыг агаар тэнгэр дээр байж байсангүй гэж цамнах уу???

Машинд амаржсан эх хүүхэд эсэн мэнд, эрүүл саруул байгаад нь баяртай байна.

Харин, нэг юмыг хэлэхгүй бол тэвчихгүй нь ээ!!!! Өөрөө цаг алдаж оччихоод, эхнэр нь хариугүй төрөх болчихсон байсныг мэдсээр байж эмч нарыг буруутгаж бичлэг хийж зогсохоосоо ичдэг аав бай!!!

Эхнэр нь төрөх гэж байхад, эмч эх баригч нар эх үрийг эсэн мэнд төрүүлж, амаржуулах гэж сандчиж байхад хэнэг ч үгүй хэрүүл хийж, утсаа бариад гүйгээд байхаасаа ичдэг эцэг хүн бай!!

Төрсөн эхийн нөхөр амаржих газарлуу эхэлж орсон цаг, төрөлт эхэлсэн цаг минутыг сонсоход ердөө хэдхэн минутад л болсон үйл явц байна!!! Харин ч шуурхай тусламж үзүүлсэн байна. Эмч нар бараадсан чинь эх хүүхдийг одоо мэнд байлгаж байна!! Бичлэг хийгч ээ!

Замын түгжрэл саадтай үе таарсан бол бараг замдаа төрөх ч байсныг ч үгүйсгэхгүй. Тэгсэн бол яах байсан гэж? Эх үр ч азтай байж. Эцэг л тавьтаргүйтэж. Бараг санаатай бичлэг хийгээд байгаа юм шиг муухай харагдахыг яана

Эмч нар зохих ёсны шаардлагаа тавьснаараа буруутан болж шаарлагдах уу, одоо? Эмч нар аргагүй байдалд хүрч машинд хүүхдийг нь эх барьж авсанаараа буруутан болох уу? Эмч нар таны хүүхдийг гэртээ төрвөл бас л буруудах нь л дээ!!! Үгүй шүү! Бүгд л хариуцлагатай байх ёстой шүү!!

Бусдаас буруу хайсаар байгаар солиорцгоолоо шүү, монголчууд аа!!!

Энд эмнэлэг эмч нарыг буруутгаж байгаа бол ёстой тархины чинь хэмжээ тэр шүү! Эмч нар биш өөрсдөө цаг алдаж очсон!!

Эмнэлгийн ажилтанд гэр бүлийн хүн нь тодорхой тайлбар ч өгөөгүй, тэгээд бүх боломжоороо тусламж үйлчилгээ үзүүлээд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулах гээд байхад бичлэг хийгээд л хэ.рүүл хийгээд зогсоод байдаг гайхалтай аав бас байдаг аа!!!

Эхнэр нь төрж байхад, хүүхдийг нь эсэн мэнд амаржуулах гээд эмч нар өөрөөс нь илүү санаа тавьж сандарч байхад машиныхаа хаалгыг хаагаад өгчихгүй, дэлгэчихээд л бичлэг хийж зогсдог эр нөхөр та өөрөө хариуцлагатай байж сур!!! Таны үйлдэл харин ч маш муухай харагдаж байсан шүү!!! Хэмээн бичжээ

та бүхэн юу гэж бодож байна???

admin

error: Content is protected !!