Машинд төрсөн эмэгтэйг үл тоосон эмч нар эмнэлэгтээ “ШОУДАЖ” байж!!!

“Өргөө амаржих” эмнэлгийн гадна -26 хэмийн хүйтэнд авто машин дотроо амаржсан 26 настай эмэгтэйн мэдээлэл 12-р сарын 31- ний шөнө 22:00 цагийн үед цахим орчинд цацагдсан.

Энэ тухай “Өргөө” амаржих газрын эмч Эмчилгээ хариуцсан дэд захирал С.Алтантуяа эмэгтэйн нөхрийг “…ойлгомжгүй мэдээлэл өгч, цаг алдсан учир гадаа төрсөн…” гэж өөрсдийгөө хаацайлав.

Он солигдохоос ганцхан цагийн өмнө буюу 22:54 цагийн үед эмэгтэйг төрөхийн хашаанд эх барьсан. Гэтэл тус эмнэлгийн алба хаагчид төрөх ариун өрөөнүүдийн голд байрлах дамжих өрөөнд ширээ засаад, баяр тэмдэглэж

суужээ.Идэр есийн хүйтэнд төрөхийн гадна талд эх хүн машин дотроо нярайлж байхад тангараг өргөсөн эмч нар хамгаас ариун байх ёстой өрөөнд тансаг идээ будаагаа засч “найрлаж” суужээ.

Мэргэшсэн эмч нярайг эх барихдаа давхар бээлий өмсөж, эх барих ажиллагаа дуусмагц нэгийг нь тайлж, хүйг таслах үед заавал ариун бээлийгээр хүйнд хүрдэг байтал бичлэгт эмч дан бээлийтэй очиж тусламж үзүүлээд, бохирдсон бээлийгээр нярайн хүйг тастаж байгааг харж болно.

Энэ нь нярайн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болохуйц алдаа гэдгийг эх барихад мэргэшсэн мэргэжлийн эмч бэлтгэдэг сургуулиас нь эхлэн заадаг аж.

Баримт2: Ийнхүү бохир бээлийгээр нярайн хүйг тастсан учир нярайд өндөр тунгаар антибиотикоор “бөмбөгдөж” байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Он солигдох мөчид баярлаж цэнгэхийг урьтал болгосон эмч нартаа хяналт тавиагүй тус эмнэлгийн дарга Ц.Батболд, Чанарын албаны дарга С.Мөнхзул нарын “арыг даагч” нь Сайд С.Энхболд байдаг гэх. Тухайн өдрийн хариуцлагатай жижүүрт ч хариуцлага тооцсонгүй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хамгаалалтдаа авсан “Өргөө” амаржих газрын “будлиант үйлдлүүд” үргэлжилсээр. Түүнд хариуцлага тооцох эрх мэдэлтэн алга.

Хаацайлсаар байвч үйлдэгдсээр байх санамсаргүй мөртлөө, санаатай алдаануудад Чанарын албаны дарга С.Мөнхзул битгий хэл урьж залуулж авч ирсэн Ц.Батболд дарга ч хариуцлага хүлээхгүй нь. Үргэлжлэл бий…

ЭХ СУРВАЛЖ:ТУГ,МН