x

Like дарж мэдээгээ үзнэ үү

ТАЙВАН САЙХАН ТОГТОЖ УНШААРАЙ. УХААРАЛ ХАЙРЛАХ МӨРҮҮД БАЙНА.

ТАЙВАН САЙХАН ТОГТОЖ УНШААРАЙ. УХААРАЛ ХАЙРЛАХ МӨРҮҮД БАЙНА.

Эдгээр сургаалууд нь хэзээ ч хуучрахгүй бөгөөд мөн хэнд ч тохирдгоороо гайхалтай онцлог юм.

  • Бодол биелдэг.Бидний оюун бодол бол бидний ертөнц билээ. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах нь гарцаагүй. Цэвэр ариуныг тээвээс сайн сайхнаар хүрээлэгдэх нь гарцаагүй. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглээрэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.
  • Багаас эхэл. Домбо аажим аажмаар дүүрдэг шүү дээ. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах нь зүйтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна даа.
  • Таны үйлдэл бүр үр дагавартай. Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг сана.
  • Найрамдлыг эрхэмлэн амьдрах. Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.
  • Ойлгох гэж оролд. Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.
  • Өөрийгөө ялан дийл. Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй.
  • Үргэлж талархаж байх. Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно доо.
  • Уучилж сурах. Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил бөгөөд өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм.

admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!