Одзаяа: Бодит байдал дээр бүх зүйл өөр шүү аялалдаа…..

Одзаяа гэр бүлээрээ гадаадад аялаж байгаа юм. Түүнийхээ хэсгээс хуваалцлаа:

Өчнөөн аялж байсан ч гэр бүлээрээ явах шиг жаргал хаана ч алгаа Өмнө нь үзэж байгаа юмнуудаа хүүхдүүддээ л харуулахсан гэж боддог байсан бол

хамт явахаар гайхаж баярлаж байгааг нь хараад, хотод барагтай олддоггүй ээж аавтайгаа жаргалтай явааг нь мэдрээд бид 2 хайранд умбаж байгаа юм чинь. ГЭХДЭЭ Дандаа эхний зураг шиг л зурагууд сошлд ордог болохоор зарим нь мэдэхгүй байх гээд бичье гэж аль дээрээс бодлоо.

Том маань ханиадтай халуурч, урвайсан л юм Монголоос онгоцонд суугаад, буугаад ахиад 3 4 цаг нислэг хүлээж дараагийн онгоцдоо суугаад бараг бүтэн өдөр алдаж ирж байлаа өмнөх удаад. Явахдаа ч мөн ялгаагүй дамжсан.

За тэгээд хүүхдүүдтэй явж байгаа болохоор өлсөөд байна, цангаад байна, ядраад байна, 00 орьё гэх мэт жижиг асуудлууд үргэлжлэх нь мэдээж. Гэтэл энэ удаад tour Mongolia шууд нислэгтэй болж үнэндээ л жаргааж байна өө.

Сая ирэхэд онгоц дүүрэн хүүхдүүдтэй хүмүүс байсан ч тав тухтай, хэдхэн цаг нисээд л шууд буудалдаа ирсэн.Би бол бүр зүгээр шөнө нь шинэ жил хөтөлж байсан мөртлөө өглөө нь халуун оронд ирчихсэн шинэ оноо угтах гээд байж байх жишээний Энд Монголчууд маань ч их байна.

Аргагүй дээ гоё газар, агаар сайтай, үзэж харах, хийх зүйл ихтэй, тансаг буудалд, өөрсдөө захиалснаас ч хямдаар аялуулж байгаа болохоор тэр биз ээ. Ирэх гээд сонирхож байгаа бас хуримтлал цуглуулж байгаа гээд олон хүн бичсэн байна. Зөв шүү зөв ийм аятайхан боломж гарсан дээ нь амжаад аялах л хэрэгтэй.

Удахгүй ирэхэд анхаарах ёстой хэд хэдэн зүйлийн талаар бас пост оруулж өгнөө За тэгээд төгсгөлд нь хэлэхэд инста vs реалити биш бараг. Шууд нислэг VS Дамжин нислэг юм уу даа ккк гэжээ