Жүжигчин Дөлгөөн: Хүүтэйгээ бараг л хэвтэрт 7 хонолоо…

Жүжигчин Дөлгөөн өөрийн хуудаснаа:

“Энэ муухай ханиадыг тусаад бараг л хэвтэрт шахуу 7 хонолоо… эмчид үзүүлээд эм бичүүлээд хүүтэйгээ уутал хүү маань эдгээд би бүр өдөр ирэх тусам дордоод хэрэг алга…

Хамгийн хэцүү нь үеэр янгинаж өвдөөд, өндөр халуурч, зогсоо зайгүй хоолой урагдтал хий ханиах юм… Хараад байх нь ээ олон хүмүүс тусаад эдгэсэн бололтой… Тийм хүмүүс байвал яаж эдгээсэн талаараа туршлагаа энэ доор хуваалцаарай…

Манайхан тэгээд авах гээхийн ухаанаар хандана биз ээ…/ маш олон хүн надаас ханиадаа яаж эдгээж байна вэ гэж асуусан байна. Үнэндээ өөрөө эдгээгүй байнөө. Тиймээс эдгэсэн хүмүүс байвал сэтгэгдэл хэсэгт бусаддаа мэддэг зүйлээ хуваалцаарай/ гэжээ.

Хүмүүсийн туршлагаас: Ийм агаартай байхад эрүүл хүн, эрүүл хүүхэд үлдэх нь үү дээ…

Хүүтэйгээ шууд агаарт гар уул өөд өгсөж амьсгаадаж алхаад модон дотор өнжвөл өдөртөө зүгээр болно

Цэвэр агаар шиг эм алгаа энэ ханиаданд миний бүүр цээж өвдөөд аймар бсан саяны хагас бүтэнсайнд тасралтгүй хоёр хоног агаарт гараад сайхан боллоо

Сайн уу энэ вирусын гаралтай өндөр ха.луурдаг ханиад учир элдэв антибиотик эм ууж болохгүй, Д витамин , витамин С тунгаа ихэсгэж уух шингэн бүлээн ус маш сайн ойр ойрхон уух , вирусын эсрэг осeльтамивир эм 30-75мг (биeийн жингээрээ уу мг заасан байгаа) өглөө оройд 5 хоног уух их цэртэй хий ханиалга их байвал синобакс уу тэгээд 7 хоногтоо нам болно доо. Манайх 0-17 насны 5 хүүхдийн ханиадаа эмчийнхээ заавраар ингэж дарж авсан ханиад гайгүй болоод хэсэгтээ хүйтэн юм уух хэрэггүй сэдрэх гээд бдаг шүү. Хaлуурвал буулгах гэж яарах хэрэггүй 39 хүрвэл ибу ууна шүү. Их удааж болохгүй хaтгаа болох аюyлтай гэжээ