Золбоо, Уянга нар БЯЦХАН ҮРИЙНХЭЭ зургийг ИЙН ХАРУУЛЛАА. Энд дарж үзээрэй…

Өөрийн үзэл бодол, авьяас чадвараараа олон нийтэд танигдсан залуу бол Золбоо юм.

Золбоо гэх эгэл жирийн ардын хүү цахим ертөнцийн өсөлт дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж өөрийн гэсэн сошиал хуудсыг идэвхтэй хөтлөж олон мянган дагагч нартай болж чаджээ.

30 нас хүртлээ ганц бие амьдралыг эрхэмлэн өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тууштай хөдөлмөрлөсөн тэрээр тодорхой хэмжээний амжилтанд хүрч, өөрийн гэсэн карьерыг бий болгож чаджээ.

Хөдөлмөрч залуу Золбоог бурхан тэнгэр харж үзсэн үү гэлтэй нэгэн насны хань ижилийг нь заяаж гэнэ. Түүний хайрт гэргийг Уянга гэх бөгөөд франц улсад амьдран суудаг үзэсгэлэнт бүсгүй ажээ.

Спортын чиглэлээр мэргэжил эзэмшиж мэргэшсэн дасгалжуулагч гэсэн зэрэг цолтой уг бүсгүй маань хэн хүний хайрыг татам үзэсгэлэн гоо нэгэн бөгөөд өдгөө үйлчилгээний салбарт хөдөлмөрлөхийн зэрэгцээ гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг гэнэ.

Бие биенийгээ насны хань хэмээн тодорхойлсон хосууд маань үерхээд тун удалгүй гайхалтай нэгэн мэдээг дуулсан нь “Аав, ээж” хэмээх эрхэм алдрыг хүртэх байв.

Хос хоёр маань өөрсдийн цахим хуудаснаа хэвлий дэх үрийнхээ хүйсийг зарласан бөгөөд энхрий бяцхан охины эцэг эх болохоо мэдсэн аж.

Золбоо, Уянга нар шинэ оны хамгийн том бэлгээ 1 сарын 10-ны 21 цаг 02 минутад хүлээн авсан бөгөөд хайрт охин нь энэ хорвоод мэндэлжээ.

3399гр хөөрхөн охин нь ижий аавдаа ирсэнээр энэ хорвоогийн хамгийн гайхалтай мөчийг Золбоо, Уянга нар мэдэрсэн энэ ажээ.

Шинэхэн аав, ээж болсон Золбоогийн гэр бүл франц улсад аз жаргал дүүрэн аж төрж байгаа бөгөөд бяцхан гүнжийнхээ анхны зургийг ийн харуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *