Жүжигчин Ари-н охин “хойд аавтайгаа” илүү дотно байдаг…

Дуулиант хурим”-ын эзэн Б.Ариунчимэг буюу Ари өдгөө ZayaBilgee брэндийн нүүр царайгаар ажиллаж буй.

Хотыг доргиож, олны анхаарал татсан тансаг хурим хийсэн “Маск” продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нар хоёр тийш болоод удаж буй.

Хэн, хэнийхээ анхны хайр нь байж, мөрөөдлийн хуримаа хийгээд амжсан тэд хуримынхаа нэг жилийн ойгоор хамтын амьдралдаа цэг тавьсан гэдэг.

Ари хоёр дахь амьдралаа эхлүүлж, сошиал сүлжээнд өөрийн жирэмсний зургаа нийтэлж фэнүүдээ гайхшруулаад амжсан. Шинэхэн амьдралаа эхлүүлээд, шинэхэн гишүүнээ хүлээж авсан бүсгүй нөхрөө ил гаргав.

СУИС-г жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр чамгүй олон бүтээлд дүрээ үлдээсэн. 2дах амьдралаа эхлүүлэн яваа тэрээр Эрдэм гэх 2 настай хүүтэй.

Нөхөр нь тун ч ажилсаг залуу байдаг талаараа бүсгүй стори доо нийтэлсэн байна. Түүний нөхрийг Ядамсүрэн гэдэг бөгөөд ихэд халамжтай гэнэ шүү. Залуу хосуудад аз жаргал хүсэе.

Ари Бидо нарын охин ээжтэйгээ, хойд аавтайгаа цуг амьдардаг. Тэд үнэхээр дотно хөгжилддөг юм

Төрсөн ааваасаа ч илүү дотно байгааг зургуудаас харж болох юм.