Золбоо, Уянга нар охиноо өлгийдөн авахад эмч нар охиныг АМЬСГАЛАХГVЙ байна хэмээжээ…

Залуучуудад эерэг талаар үлгэр дуурайлал болдог залуу бол Золбоо билээ.

Тэрээр анх БНСУ-д эрдэм боловсрол эзэмшиж, ажил амьдралын гараагаа эхлүүлж анхны блог бичлэгээ футүб хуудаснаа нийтлэсэнээр өнөөгийн амжилтад хүрсэн гэдэг.

Өөрийн ажил амьдралын тухай, хувь хүний үзэл бодлын тухай, бусдад сургамж болох үйл явдлын тухай гэх мэт олон олон сонирхолтой бичлэгүүдийг хүргэдэг нь бахархмаар юм. Энэхүү давуу талаараа хайрт гэргийтэйгээ танилцсан гэдэг.

Түүний гэргийг Уянга гэх бөгөөд франц улсад ажиллаж амьдрах үзэсгэлэнт бүсгүй ажээ.

Эмэгтэй хүний ур ухаан, өөртөө татам увидас нь Золбоо залууг дуудан авчирч, Франц улснаа хамтын амьдpалаа эхлүүлээд буй юм.

Хос хоёр маань танилцаад тун удаагүй байхдаа сайхан мэдээг дуулж, эцэг эх болохоо мэдсэн нь хэн бүхний баяр баяслыг төрүүлсэн юм.

2023 оны 1 сарын 10-ны өдөр эцэг эхдээ хайр дагуулан ирсэн охин нь эсэн мэнд амаржсан талаар Золбоо цахим хуудаснаа нийтэлсэн нь дагагч олны баяр баяслыг ч мөн хүргээд амжсан юм.

Гэтэл сүүлд оруулсан нийтлэл дээрээ төрөх үйл явцын талаар өгүүлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимсыг нь барав. Учир нь Уянга бүсгүй бүтэн 32 цаг евдеж төрсөн бөгөөд охин нь гараад ирсэн хойноо vл амьсгалах аж. Энэ талаар эмч нар эцэг эхэд нь мэдэгдсэнээр тэр даруй хариу арга хэмжээ авчээ.

Ижий аав хоёр дээрээ ирэх л гэж ирсэн охин нь час хийн уйлан хангинасаар ангир уургаа амтлан, түгшсэн сэтгэлээ барьж ядсан аав ээж хоёрынхоо элгийг тэвтээсэн нь хэн бүхний сэтгэлийг хөдөлгөөд авав.

Эх хүүхэд хоёрын бие энх, эрүүл бойжиж буй бөгөөд одоо л нэг санаа нь амарсан уу гэлтэй аз жаргал дүүрэн, инээд хөөр цангинасан өдрүүд үргэлжилж байгаа аж.

Охины нэрийг З.Уянгалан хэмээх ба үзэсгэлэнт ээжийнхээ нэртэй төстэй нэр хайрлажээ.

Ийн олон давааг амжилттай давсан шинэхэн гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *