Ц.Хулангийн хүү “болсон явдлын талаар” Томоохон Мэдээлэл өглөө…..

Яруу найрагч Цоодолын Xyлан

ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДРАХ ЮМСАН,Зүлгэн дээр гэрээ бариад,Зүгээр л нэг амьдрах юмсан,Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж,Амрагаа хүлээж,Амраг минь адуунаасаа ирж,Зүгээр л нэг амьдрах юмсан… 1990 он

Яруу найрагч Хуланнгийн хүү Равдан Австралиас ээжийнхээ талаар тайлбар өгч байна

“Яруу найрагч Цоодолын Хулангийн том хүү, сайхан амьдрал тэмүүлж гадаадад амьдарч буй олон мянган залуусын нэг, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Австрали улсад ажиллаж амьдарч байна.Бусдын л адил барилга дээр ажилладаг.

Миний гэр болон ээжид маань сүүлийн хэд хоногт тохиолдож буй аймшигт явдалд өөрийн үгээ хэлэх гэсэн юм. 4 хоногийн өмнө ээжийг маань насанд хүрээгүй дүүгийн маань хамт өглөө эрт гэрт нь

20 гаруй Тагнуулын газрын ажилтнууд 5-6 машинтай ирж дүүгийн минь гар утсыг хүртэн хураан авч ээжийг маань шөнө дөл болтол байцааж дараа нь хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хорьсон тухай мэдээ сонссон.

Хууль хяналтын байгууллага асууж тодруулах зүйлээ асуугаад явуулах юм болов уу гэж итгэж хүлээж байтал өмгөөлөгчгүйгээр дахин хуралдан дахин нэг сараар сунгажээ.

Та нар юунаас ингэж айж яаран сандран хөдөлнө вэ?Бидэнд энэ бүхний цаана хэн байна вэ, ямар эрх ашиг нөлөөлвөө гэсэн таамгууд олон байна.

Үүний нэг нь Зариг мн сайт дээр яагаад ар гэр болон бусад хэн ч мэдээгүй байхад нууцын гэх зэрэглэлтэй хэргийн үйл явцыг хэнээс ямар зорилгоор хэрхэн олж авсан нь ямар ашиг сонирхолоор олж авсан нь үнэхээр сонин байна.

Санаатайгаар олонд буруу сэтгэгдэл төрүүлэх гэж байгаа юм шиг мэдээг удаа дараа тавилаа. Ямар хэрэг зохиогоод хорьчихвоо? Үүнийг мэргэн ард та бүхэн маань тунгаан бодоорой.

Ээж минь эртнээс олон түмэндээ өөрийн үзэл бодлоо хэнээс ч айж ичилгүйгээр өөрийн шүлэг нийтлэл ном бүтээлүүдээр илэрхийлсээр ирсэн.Алдаа оноо нь илхэн, шулуун шударга ээжийг маань ийм айхтар хэрэгт хийхээр шийдсэн бол та бүхэн эргээд сайн бодоорой.

Найз нөхөд үзэл бодолтой нэгтэй анд нөхөд нь битгий айгаарай үгээ хэлээрэй. Зоригтой байгаарай.

Хэнийг ч бай шүүхийн шийдвэр нь албан ёсоор эцэслэж гараагүй байхад битгий яллаж байгаарай. Хуулиа мөрддөггүй юм бол хүн чанар ёс зүйгээ битгий гээгээрэй гэж илт харлуулан гүтгэж бахирч зохион байгуулж буй хүмүүст нь хэлмээр байна.

Та нарт ч ийм зүйл тохиолдохгүй гэх газаргүй ээ.Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг амархан бөгөөд адгийн зан байхгүй шүү. Дэмжээд босгохгүй юмаа гэхэд бүү дэвс.

Бүү баярла. Жинхэнэ эх орноосоо урвагчид хаана байна вэ хүмүүсээ? Бодоорой. Миний гэр бүлд тохиолдож буй энэ итгэмээргүй явдал хэрхэн өрнөхийг бид нарийн ажиглах болно.

Ямар ч байсан миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш гэдгийг би эргэлзээгүй мэдэж байна. Хэний ямар эрх ашиг нь хөндөгдөөд яагаад ингэж байгааг яагаад ингэж байгааг үнэхээр мэдэхгүй байна.

Эцэст нь хэлэхэд та бүхнээс ахиад нэг хүсэхэд ахиад нэг тунгаан бодоорой, битгий итгээрэй, ийм юм гэж юу байхав дээ” гэлээ.