Энэ 20 настай загвар өмсөгч бүсгүй аливаа нүүрс-ус агуулсан хоол хүнсийг идээд ухаан алдаж унадаг тул сэндвич идэх ч түүнд хориотой гэнэ. Энэ байдлынх нь гол учир шалтгаан бол постураль тахикардийн хам шинж гэдэг ховор өвчин юм. Английн Суррэй гүнлигийн загвар өмсөгч Тайла-Жэй Грегори бүсгүй гэнэтийн ухаан алдаж унадаг өвчтэй болжээ.
Эхлээд эмч нар бүсгүй яагаад гэнэт унаад байгаагийн шалтгааныг тогтоож чадаагүй ч хожим нь тэд зүрхний үйл ажиллагааг нь хэмжих төхөөрөмжийг суурилуулснаар хоол ундандаа нүүрс-ус ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл ухаан алддаг болохыг нь тогтоожээ. Одоо энэ загвар өмсөгч бүсгүй хоолноосоо нүүрс-ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хасах болсон аж. Өдөрт гурван удаа унадаг байсан бол долоо хоногт ердөө ганцхан удаа унаж тусдаг болсон гэнэ.