Дуучин Анхмаа анх удаа “бага охиныхоо зургийг” дэлгэлээ…

Монголын рок попын тогоонд өөрсдийн хүчирхэг хоолой, эв нэгдэл, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг хамтлаг бол “Гурван охин”.

Одоо 30 насны босго хол алхсан тэд бүгд айлын эзэгтэй нар болсон. Тэднээс Г.Анхмаа хоёр дахь амьдралдаа хөл тавьсан.

Дуучин бүсгүйн хувьд өнгөрсөн жил өөрийн банкир амраг О.Орхонтойгоо говийн аймгуудаар аялж гоё сайхныг нь үзэж явсан бол,

энэ жил баруун аймгуудын сайхныг биширч, нүд тайлж сэтгэлээ сэргээж явсан бололтой. Аялалын гоё сайхан гэрэл зургаараа цахим хуудсаа чимэх болжээ.

Тэрээр өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аав Орхонтой сүүлийн гурван жил хамт амьдарч өнгөрсөн жилээс харилцаагаа ил болгох болсон. Тэд 2 жилийн өмнө албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2021 оны 11 дугаар сарын дундуур охиноо дүүтэй болгосон юм.

Одоогоор Анхмаа амралтын өдөр бүр Central телевизээр үзэгчийн хүртээл болж буй The masked singer шоуны шүүгчээр дуучин Анхмаа, реппер Rocket bay, комедиан Содхүү, топ модель Одгэрэл нар ажиллаж байгаа.

Тэгвэл шоуны үеэр дуучин Анхмаа реппер Rockit bay-ийг бор шувуу хэмээн хочилжээ. Түүний хариуд реппер Rockit bay “Бор шувуу гэдэг чинь болжмор болчихдог юм байгааз дээ” гэжээ.

Анхмаа цахим хуудастаа бяцхан охиныхоо зургийг дэлгэсэн бөгөөд би 2 бундын хатантай гэжээ. Тэрээр 2 охинтой юм.

36 настай тэрээр дэлгэцээр хүмүүсийг нүдийг хужирлан, гоо сайхан байгаа юм.