Хамгийн өндөр бүсгүй Б.Ренцэнхорлоо-н таалал тегссөн шалтгаан…

Монголын хамгийн өндөр бүсгүй Б.Ренцэнхорлоо таалал төгсжээ.

Энэ талаар түүний ах өөрийн цахим хуудастаа “Та бүхэнд энэхүү муу мэдээг хуваалцах болсондоо туйлын харамсалтай байна.

Бидний хайртай дүү Будын Рэнцэнхорлоо маань 2023 оны 01-р сарын 21-ний шөнө зуурдаар таалал төгсөж гэр бүл, найз нөхөд ойр дотныхон бид бүхэнд нөхөж баршгүй гaрз xoхирол учирлаа.

Дүү маань Монголдоо төдийгүй Дэлхийд танигдсан, олондоо хүндтэй, тусч, ажилласаг, бусдын хайрыг татсан, үзэсгэлэнтэй бүсгүй байсан.

Будын Рэнцэнхорлоо 205.7 см өндөр, хөлийн урт нь 134.1 см. Түүний гэр бүл бүгд өндөр. Аав нь 208.2 см, ээж нь 185.4 см өндөр хүмүүс. Б.Рэнцэнхорлоо хөлөө нуудаггүй, харин хүмүүст харуулахын тулд богино өмд өмсдөг гэнэ.

Daily Mirror-т ярилцлага өгөхдөө тэрбээр “Би хөлөө улам урт харагдуулахын тулд өндөр өсгийтэй гутал, шорт өмсөх дуртай. Хөл минь намайг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг” гэж ярьжээ.

Б.Рэнцэнхорлоо дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүдийн нэг ч Гиннесийн номд орох сонирхолгүй, орохын төлөө зүтгэх ч бодолгүй гэнэ.“Таарах хэмжээний хувцас олох амаргүй.

Би 45 размерийн гутал өмсдөг. Азид тийм том гутал бараг олдохгүй. Монгол, Өмнөд Солонгост ч хэцүү. АНУ-д ч таарах хувцас хайгаад олоогүй. Онлайнаар л авахыг хичээдэг.

Нэгдүгээр ангид суралцаж байхдаа ч би багштайгаа адилхан 168 см өндөр байлаа. Багадаа хэт өндрөөсөө ичдэг байсан ч одоо би бие хаа, урт хөлөөрөө бахархдаг” гэж тэр ярьж байжээ.