Дуучин Энэрэлсайхан шvvxдэнэ гэсний хариуг ДӨНГӨЖ САЯ өглөө…

B production-с дараах мэдэгдлийг гаргалаа. Хүн үнэхээр цалингаа авсан бол аваагүй гэж хэлэх үү???

“В Рroduction”-тай хамтран ажилладаг уран бүтээлч Н.Энэрэлсайхан нь олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл түгээсэнд харамсаж, продакшны зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

“В Рroduction” нь 2020 оны 10 сараас эхлэн “NS” хамтлагийн уран бүтээлч Н.Энэрэлсайхан, Г.Саруултуяа нартай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд гэрээний хүрээнд тус хамтлагийн “Feeling High” цомгийг бүтээж, БНСУ-д хэвлүүлэх, уран бүтээл туурвисан.

Шинэ уран бүтээл туурвих нь зөвхөн дуучны асуудал биш бөгөөд шүлэг зохиогч, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер, бүжиг дэглээч, стилист, нүүр будагч, дизайнер, фото студи, видео клип, арын албаныхан ажиллах зэрэг

олон хүний хүч хөдөлмөр орж, тэр хэмжээний санхүүжилт,хөрөнгө оруулалт шаардагддаг бөгөөд “NS” хамтлагийн уран бүтээлийг туурвихад бодитоор 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.

Цаашид ч бид залуу уран бүтээлчдийг дэмжих ашгийн бус олон төсөл хөтөлбөрүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх болно.

Анх тус гэрээний орлогоос “NS” хамтлаг 20, продюсер Б.Энхзориг 40, “В Рroduction” 40 хувь байхаар тус тус заасан, улмаар 2022 оны гуравдугаар улирлаас “NS” хамтлагт олгох хувийг 40 хувь болгож нэмсэн ба

бид уран бүтээлчид гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр орлого хуваарилж, урамшуулал олгодог (гэрээ болон санхүүгийн баримтаар нотлогдоно).

Харин Н.Энэрэлсайханы мэдээлэлд дурдсан гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Уран бүтээлч Н.Энэрэлсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, түүнчлэн олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж манай продакшныг олон нийтэд хариуцлагагүй, ёс зүйгүй мэтээр ойлгуулж,

ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл гаргасан явдалд харамсаж байгаа бөгөөд түүнийг олон нийтэд хандаж бодит байдалд үл нийцэх, ташаа мэдээллээ залруулна гэдэгт итгэлтэй байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор, мөн цаашид уран бүтээлч Н.Энэрэлсайхан нь “В Рroduction” болон хамтын ажиллагааны талаар олон нийтэд худал мэдээлэл түгээсэн тохиолдолд бид

Монгол Улсын шүүхэд хандаж компанийн нэр хүнд болон продакшны нийт ажилчдын нэр хүндээ сэргээлгэх болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин үүний хариуд Энэрэлсайхан дөнгөж сая:

Хэн нь үнэн хэн нь худал ярьж байгааг уншигчид та бүхэн шүүнэ бизээ…