Сэтгэл зүйч Наранбаатар хvндээр өвджээ- ийн бичжээ…..

Монголын сэтгэл зүйчийн нэрийг өндөрт авч яваа хүн бол Наранбаатар.

Тэрээр ийн бичихдээ: – Хэзээ ч үгүй гэсэн тэр бодол бодит биелэл болохыг үзэж, давахгүй гэсэн даваагаа олон давж үзлээ-

Хэдэн жилээр эмчилгээ хийлгэж, хэдэн жилээр гам барьж, хагалгаанд ч орж үзлээ- Бусдын амнаас өөрийн хэзээ ч амьдарч байгаагүй амьдралыг сонсож үзлээ – Хагацал үзлээ-

Найз гэж байсан хүн дайсагнаж, зэвүүцэж байсан хүнтэй нөхөрлөж үзлээ- Бусдын тусын тулд сэтгэл гаргасаны төлөө хохирогч болж үзлээ- Хүндлэгдэж үзлээ, Доромжлогдож үзлээ – Хайрлагдаж үзлээ, Хapаагдаж үзлээ-

Бусдын шархалсан зүрх сэтгэлийн эдгэрэл нь болж үзлээ. Цаашид амьдрал юу үзүүлэхийг мэдэхгүй юм. Гэхдээ мэдэж байгаа ганц зүйл бол та бид ямар нэгэн зүйл рүү тэмүүлж чадвал бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээ тэндээс ирнэ.

Юу руу ч тэмүүлэхгүй бол та бид юуг ч бүтээхгүй, зориглохгүй, даван туулахгүй. За одоо дахиад нэг хагалгаанд ороод гараад ирье. Нөгөөдөр гэхэд тэмүүлсэн, зорьсон бүгдийг бодит амьдрал болгох гээд цэмцийгээд явж байнаа

Санаа тавьж, санаа зовниж сэтгэгдэл бичсэн та бүгдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Улам эрүүл болоод гараад ирлээ.Эмч нартаа баярлалаа

Болдогсон бол “Энэ өдрийг л алгасчих юмсан” гэсэн хүндхэн өдрүүд ирээдүйд хамгийн их хэрэг болох сэтгэлийн тэнхээ, амьдралын туршлага, ухаарлыг хүнд өгдөг юм байна.

Наранбаатар: Мэдэхгүй хүнээ, мэдэхгүй зүйлээ магтахгүй, муулахгүй…