Австралийн Сидней хотын нэгэн бүсгүй найз залуу нь илүүдэл жинтэй хэмээн “илүү үзсэнд” шаралхаж 65 кг жин хаяж чадсан байна.
25 настай Хейли Уэстоби (Hayley Westoby) их сургуульд элсэн орсон анхныхаа жилд 119 кг болтол таргалжээ. Түргэн хоол, согтууруулах ундаанд нугасгүй дуртай болсон түүнийг найз залуу нь хатуу үгээр шүүмжилсэн байна.
“Бид хоёр шалихгүй зүйлээс маргаж эхэлсэн. Тэр намайг тарганаар минь дуудаж, турах хэрэгтэй хэмээн “үнэт” зөвлөгөө өгсөн” гэж бүсгүй дурсан ярив.
Хайртай хосуудыг салахад хүргэсэн тэрхүү маргааны дараа бүсгүй турахаар шийджээ. Хейли зөв хооллолт, байнгын дасгал сургуулилтын ачаар 60 гаруй кг-ийг хаяж чадсан байна.
“Би сэтгэлийнхээ гүнд түүнийг намайг доромжлохыг хүсээгүй, надад турах хэрэгтэйг л мэдрүүлэхийг хүссэн гэдгийг нь ойлгож байгаа” хэмээн бүсгүй өгүүлжээ.