Өнөрцэцэгийн нөхөр: Хямрахаараа би vxнэ, угаасаа хaвдартай гэж орилдог байсан…..

Өнөрцэцэгийн нөхөр ийн бичлээ:

Хөөрхийдөө муу ханийг минь хоёр өдөр сошиалаар тacдаж идэж байгаа бололтой.

20 жил ханилж, хоёр сайхан хүү өсгөж, монголын нэг залуу л гэр бүлийн нэгэн адилаар алдаж, оноод явж л байна. Миний ханьд алдаа ч байдаг, оноо ч байдаг. Харин алдаа нь гэнэн, түргэн, юм боддоггүй, цайлган, муу санадаггүй, сонин дэврүүн хүн.

Тэгээд л олны хараанд байгаагаа мартчихаад л элдэв асуудалд орчихоод орондоо уйлаад л хоол ч идэхгүй хэвтчихнэ. Тэгснээ хоёр хоногийн дараа юу ч болоогүй юм шиг л ажилдаа явлаа гээд л гараад явна.

Хажуугаас нь хараад өрөвддөг дөө. Бид 2 элгэнд хaтуурлын зэрэг явагдаж байгаа, элэг дээр хaвдар байгаа, вирус идэвхитэй байгааг сонсоод хэвлийдээ 5-н сар болж байсан хүүхдээ авхуулж байсан. Залуу бас тэнэг байжээ.

5 хан сар болоод төрөх гэж байхад нь. Манай хүн чинь сонин хүний үгээр, бас дээр хэнэггүй шд. Яадынмбээ гаргана гээд байхад би ятгаж байгаад бие нь дордчуул гэж айгаад авхуулна гээд авхуулж байсан юм аа.

Тэгээд л манайх гэдэг айл хaвдрын мэдээтэй, манай хүн жаахан хямрахаараа vхнэ, угаасаа би хaвдартай гэж уйлаад л иймэрхүү л өдөр хоног өнгөрч байлаа.Гэтэл өчигдөр эмнэлэгт шинжилгээ өглөө гээд л жигтэйхэн нүд нь гялалзчихсан баяртай мэдээ дуулгалаа.

Нөгөө элгэн дээр үүссэн юм чинь алга гэж байна, ахин ахин асуулаа байхгүй гэж байна гээд л хашгираад л видео колл хийгээд ярьсан. Би ч нуруу хөнгөрөх шиг сайхан боллоо. Тэгээд л би хэлэндээ сайжирч байгаа таксины жолооч цэцэг өглөө гээд л таксинд явахдаа бас л яриад хөл нь газар хүрэхгүй хөөрүү л хүн явсан.

Тэгээд яахавдээ миний хань бусдын төлөө л гэж явдагдөө. Бусад хүмүүс бас сэрэмжлэг гээд л пост хийсэн бололтой юм. Бас л их сошиалчин хүн шүү дээ, ганцаараа сошиалаар өөр ханьгүй хэцүү л байгаа байх. За тэгээд хүүтэйгээ эхнэрийгээ нотлох баримтыг хайлаа.

Хүү маань ийм дэвтэр олоод ээжрүүгээ зураг явуулжээ. Энэ бол яах аргагүй л энэ дэвтэрээс үдээтэй гарч ирсэн. Би бодохдоо эхо хийсэн эмчийн л нэр юм болов уу гэж бодож байнаа. Бүүр болохгүй бол маргааш эх нялхас орж эхог нь олж авийдаа.

Яваагүй эмнэлэг гэж байхгүй ээ, бүгд л байгаа. Харин энд тэндээс цуглуулах л ажилтай болж байх шиг байна, цуглуулна даа. Анх удаа хөөрхий хүний газарт байгаа эхнэрээ өрөвдөөд пост хийлээ, хажууд байхад нь бол учиртай байдаг юм аа.

За тэгээд хүмүүс юу гэх нь хамаагүй ээ ханиа, чи минь эрүүл байвал болоо. бид гурвын гүнж минь зөндөө их санаж байна хэмээн бичжээ.

та бүхэн юу гэж бодож байна?