Бэлэн хувцасны бизнес эрхлэж тунчиг амжилттай яваа дайчин бүсгүй бол Экатерина нэрээр алдаршсан Катяа бүсгүй билээ.
Анхлан цахим ертөнцөөр өөрийн бизнесийн маркетингийг тунчиг эвлэгхэн хөгжилтэй байдлаар хийж олны анхаарлыг татан бэлэн хувцасны дэлгүүрээ өргөжүүлж чаджээ.
Тэрээр өөрийн нөхөр Зоригоог “Төмс Зоригоо” хэмээн нэрийддэг бөгөөд энэ нь цахим ертөнцөд багагүй тренд үг болсоныг хэн бүхэн сайн мэдэж буй бизээ.
Өнгөрсөн онд шуугиан тарьсан нижгэр сайхан хуримын эзэд болсон хосууд маань өндөр өртөг бүхий өргөн цар хүрээг хамарсан хурим найрыг мартагдахааргүй дурсамж дүүрэн хийсэн юм.
Катяа бүсгүй хурим дээрээ барьсан ” Гэнэтийн бэлэг” бол “Тулгар биетэй болсон”-оо зарлаж нөхөр болон зочид гийчид ээ баярлуулаад амжсан юм.
Ийнхүү Катяа бүсгүй хөл хүнд болж үүний хажуугаар бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэн тунчиг амжилттай яваа юм.
2023 оны 2 сарын 9-нд бяцхан үрээ өлгийдөн авсан хос 2 маань аз жаргал, инээд хөөр дүүрэн эцэг, эх хэмээх эрхэм алдарыг ийн хүртлээ.
Катяа бүсгүй ийн өгүүлэв.
Амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг ийн мэдэрч, өөрийн эрхгүй хайлан урсаж 2 сарын 9ны өдөр 3.2кг охин үрээ хүлээн авч нөхөр бид 2 аав ээж боллоо.
Санамсаргүй байдлаар маш хурдан хугацаанд охиноо өлгийдөн авч, олны хайр халамжинд умбан бөөн гоё цэцэгс аваад эрхлээд байж байна.
Интэрмедийн хамт олондоо маш их баярлалаа үнэхээр гоё сэтгэлтэй бас үйлчилгээ халамж харилцаа сайтай байлаа.