Чимгээ цагаан сараар жүжигчин Батаагийн гэр бүлийг уриад ЭВГҮЙ байдалд оруулжээ!!!

Жүжигчин Батаагийн хувьд гэргийдээ анхны харцаар дурлаж байсан гэдэг.

Тэрээр хэлэхдээ:“Цайны газар ортол сул суудал байгаагүйд ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс хараад суужээ.

Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй сууж байхыг хараад ихэд гайхаж.Тэр мөчид л Батаа анхны харцаар дурлаж хайр сэтгэлтэйгээ учирсан” аж.

Нэгэн иргэн ийн бичжээ: Чимэгээ шоу”-ны хөтлөгч Чимэгээд сэтгүүлчийн ёс зүй, хүний эрх, жендэрийн мэдрэмж заамаар байна аа

Сонсголын бэрхшээлтэй хүн суулгаснаа “Шувуудын жиргээг сонсож чадахгүй гунигтай байх даа” гэж бахархсан, тохуурхсан ч юм шиг өнгө аясаар асуугаад л…

Тэгсэн өчигдөр, жүжигчин Батаагийн гэр бүлээр хүүхдүүд, гэр бүлийнх нь тухай асуулт асуудаг тоглоом тоглуулав аа. Батаа хариултыг нь мэдэхгүй байсан чинь

“Эр хүн ийм шалдар булдар юм мэдээд ч яах вэ” гэж үү Аа бас дахиад “4 охинтой, одоо хүүтэй болмоор байна уу” ч гэж асуух юм.

Царай нь сонин болоод л. Хүний эмзэг сэдэв, асуух асуухгүй асуулт, жендэрийн мэдрэмж гэж баймаар даа.

Монгол ТВ хүний эрх, жендэрийн зөвлөх авдаг ч юм уу, ажилчдаа сургалтад хамруулдаг ч юм уу нэг арга хэмжээ хэрэгжүүлээсэй хэмээн бичжээ

та бүхэн юу гэж бодож байна?