Нарагийн нөхөр Билгүүн аз жаргалтай агшнаа хуваалцаж, ийн бичлээ…..

Нара нэг сарын өмнө дуулиантайгаар салсан ч цагаан сараар хамт байгаа зургаа нийтэлсэн юм.

Нара: Үзэсгэлэнт болгогч хэмээх харагчин Туулай жилийн сар шинийн мэндийг нүүрномын хайртай сайхан найзууддаа дэвшүүлье ээ

Өнгөрөгч Бар жил манай гэр бүлд шинэ хүн мөрөөдлийн байшин гээд хүний хүсч болох хамгийн сайн сайхан аз жаргал баяр баясгалан ухаарлыг харамгүй хайрласан талархал дүүрэн жил байлаа

Туулай жилдээ зөөлөн зөөлөн дэгдээд эв эетэй зөв сайхан байхсан гэж бодож байна

Түүнчлэн ямар ч үед намайг ойлгож хайрлаж урам зориг өгч зөв шүүмжилж байдаг бүх сайхан хүмүүстээ баярлалаа

Элэг бүтэн амьдралаас илүү сайхан зүйл үгүй юм байна. Халуун ам бүлээрээ хайр талархал дүүрэн шинэлж байнаа

Нөхөр Билгүүн: Ах дүү ,найз нөхөд , хамаатан садандаа гэр бүлийнхээ зүгээс Сар шинийн мэнд дэвшүүлье

Хүмүүсийн сэтгэгдлээс:

Сайхан харагдаж байнаа.Чи амьдралд анх хөл тавьж буй залуу хүн. Нара бол туулахаа туулсан насны хүн ч гэлээ БҮСГҮЙ хүн. Тиймээс аль болох хоорондоо нээлттэй, бусдад хаалттай амьдрахын тухайд сайн ярилцаарай. Чи хэдий залуу хүн ч, ЭЦЭГ хүн шүү.

Тэвчээр, хариуцлага, ухаан, хайр аль аль нь байж л байж амьдрал бат бөх байдаг юм. Хичээгээрэй. Та хоёр хэн хэндээ илүүрхэж, дутуурхах юмгүй эн тэнцүү л хосууд. Нарад өдий насанд ийм сайхан залуу олон таарахгүй.

Чамд ч бас, хэдий хэл амтай ч ийм хөдөлмөрч бүсгүй тэрийн бүр таарахгүй. Тиймээс л эн тэнцүү гэлээ ( цаадахдаа миний үгийг дайгаарай). Бас сар шинэдээ сайхан шинэлээрэй

Ухаантай байхад хүн бага зовно. Тэвчээртэй байхад амьдрал амар амгалан байна.Чи чаднаа.Би угаасаа Нараг хүндэлдэг.Өнөө цагт ховордсон хүн чанартай бүсгүй шүү.Чи өөрөө мэдэж байгаа байх хэмээн бичицгээжээ.

аз жаргал хүсье