Жүжигчин Сансармаа ямар ч “эффект филтергүй зургаа” дэлгэж, олныг ангайлгав…

Монголын кино урлагийн салбарт шинэ залуу боловсон хүч болсон боловсролтой хүмүүс ихээхэн олшрох болжээ.

Тухайлбал АНУ-д жүжигчний мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшээд ирсэн жүжигчин Сансармааг танихгүй хүн ховорхон бизээ.

Жүжигчин Сансармаагийн дэгжин төрх, аальгүй зан нь зөвхөн өөрт нь л зохисон уу гэлтэй харагдана.

Түүнийг жүжигчний карьераас гадна, фото модель, олон олон брендүүдийн нүүр царай гэдгийг хэн бүхэн мэднэ.

Монголын уран сайхны киноны хамгийн эрэлттэй, хамгийн шилдэг гэсэн кино бүрт гол болон туслах дүрийн эзнээр ажилласан тэрээр өөрийн авьяас чадвараа батлаад амжсан юм.

Түүний амьдралын хэв маяг болоод өөрийн гадаад гоо үзэсгэлэндээ анхаарах байдал нь яахын аргагүй харц булаах бөгөөд жүжигчний мэргэжлийн хажуугаар моделийн ажил хийдэг билээ.Хоёр жилийн өмнө

өөрийн заяаны ханьтайгаа учирсан жүжигчин бүсгүй маань саяхан бүл нэмж бяцхан үрээ өлгийдөн авсан бөгөөд шинэхэн ээжийн ажлаа гүйцэтгээд тунчиг завгүй байгаа гэнэ.

Тэрээр өөрийн ямар ч эффект филтергүй зургаа орууллаа. 30 гарч яваа тэрээр ихэд үзэсгэлэнтэй харагдаж байгаа юм.

аз жаргал хүсье