Катя: Би үнэхээр хариуцлагагүй муу ээж юм, охиноо……

Цахим орчинд Екатерина хэмээх нэрээр алдаршсан Өлзийжаргал саяхан амаржсан билээ. Тэрээр:

ХҮҮХЭД ХҮНСТЭЙГЭЭ БИШ ХАРИУЦЛАГАТАЙГАА ХАМТ ИРДЭГ, Төрөөд 1 сар 6 хонжээ.

Хүүхэд гэдэг хөөрхөн юм өөртөө хүнийг дурлуулж чадах юм.Мөөмөө идэж байгааг нь унтаж байгааг харж хайр хүрнэ, ээж аав нь 2 талд гарж хэвтээд бүх юмыг шинжиж ажиж харна надтай адилхан уу чамтай адилхан уу гээд?

Тайван унтаж байгааг нь хараад сэтгэл амарна. Сэрээд шээж баахаар нь баасын харж баярлана / гүйэээ нээрээ баас харж баярлана гэж өдий наслахдаа бодсонгүй, ийм өдөр ирдэг юм байна / Бүтэн өдрийн ярианы сэдэв зөвхөн энэ хүнийг ярина.

Өглөө орой хэдэн цаг хэдэн минут хэддэхь өдөр болоод байгааг ээж аав нь анзаарахгүй өдөр хурдан өнгөрнө…….Бид 2ын ярианы сэдэв шалллллл өөр болж урьдын амьдралын хэв маяг 360 өөрчлөгдсөн.

Аав ээжийн ХАМГИЙН ТОМ AЙДАС ӨВЧИН ХОЛУУР БАЙГААСАЙ гэж айдаг боддог залбирдаг болдогын байнаГэвч хүссэн санасанаар болох биш нөгөө ханиадаа тусаад хөөрхий охин бид 2 эмнэлэгт хэвтсээээн хөөрхий.Охиноо салхинд гаргадаг 2 баатар болоод аваад явсан ханиад хүргээд….баларсааан

Сандраад бушуухан эмнэлэгт хэвтээд авсан…/Азаар энэ шинэ Яармагын 300 ортой эмнэлэг гэж хачин сайхан эмнэлэг байна.Цэвэрхэн дулаахан хоол үйлчилгээ сувилагч эмч сайтай яг хувийн эмнэлэг шиг сайхан байнааа/Тариа хийх уян зүү тавиулах зүүгээр хaтгуулах тоолонд нь сэтгэл өмрөөд зүрх шимширэээд өөрийн эрхгүй машшш их уйлдаг бас өөрийгөө их буруутгаад байдын байна.

Яаах гэж салхинд гарав даа яаах гэж гэрээсээ гарав дээ яааах гэж…..бүх зүйлд өөрийгөө буруутгаад баахан уйлсан Тэр жаахан гар хөл эвий зөндөө зүүний ором ороод ямар их өвдөж байгаа болдоо гээд өр өвдөөд байдын байна.Тиймээс хариуцлагатай сайн ээж аав байхын тулд маш их зүйл уншиж мэдэж таньж байх хэрэгтэй юм шиг санагдлаа

Хариуцлагагүй муу харж охиноо өвтгөөд авсан ээж аавыгаа уучлаарай үр минь.Гэхдээ хүүхэд өвдөх үнэхээр хэцүү дотор бачуураад уйлахаас өөр зүйл хийж чададгүйн байна лээ.

Хавар цаг ханиад томууны үе иржээ та бүхэн бяцхан мама нараа анхаарч олны дунд маск зүүж явахгүй бол ханиад их байна шүү.Эмнэлэг ачаалалаа дийлэхгүй бас чанга байна шүүБяцхан үрс нь өвчинөөс холуур эрүүл энх хурдан сайхан өсөж торниосой хэмээн бичжээ.