Монголын үйлдвэрлэл B&B бренд үүссэн Түүх. Намайг Батзул гэдэг…

B&B Mongolian Fashion маань нэг л мэдэхэд 3 жилийг ардаа үджээ… Одоогоос 3 жилийн өмнө би нөхөртэйгөө хамтдаа бодож бодож тээнэгэлзсэний эцэст зориг шулуудан эхлүүлсэн юмдаа хэхэ…

Намайг Батзул гэдэг. Би багаасаа л өөрөө хувцас зохиож түүнийгээ цаасан дээр буулгах дуртай, өөрийнхөө хувцаснуудыг гэнэт онгод оровуу гүү юу хайчилж сэглэээд л ээждээ баахан загнуулдаг охин байлаа гэж. Ирээдүйд тэрхүү хоббигоо бодит болгох чин хүсэлтэй гэжуагаа бас Одоо ч дэвтэр дүүрэн зурсан царай муутай хүүхнүүд бий Бүр зохиосон загваруудаа өмсөөд модел болно гээл айхтар мөрөөдөлтэй Гэвч цагийн аясаар дуртай зүйлээ ч мартах шахсан даа. Өөр ч мэргэжил сонгосон. 6 жилийн өмнө би хайртай залуутайгаа учирсан.

Түүнийг минь Батболд гэдэг .Түүнийхээ бүхий л зүйлд татагдсанаас илүүтэй сайхан авъяасд нь би нурсаан Тэр минь харин юу ч мэдэхгүй намайг бодвол, мэргэжлийн биш атлаа мааш сайхан оёж шиддэг байлаа.(Гэхдээ тэр үед оёдлоо бол хаясан байсан) Багаасаа л ээждээ тусалж, ээжээсээ тэр эрдмийг сурсан юм гэнэлээ. Эрэгтэй юм мөртлөө тийм ч юм оёдог ийм ч юм оёлоо гэхэд нь битүүхэндээ гайхаад л өнгөрдөг. Анх ч би тэрхүү бяцхан авъяаст итгэдэггүй, нээх ач холбогдол ч өгдөггүй байсаан. Гэтэл нэг өдөр гэнэтхэн Оюутны шинэ жилийн минь платыг урланаа гэж байнашүү. Би ч гаднаа тоглоомоор аййн чии юууу гэх маягтай ёжлонгуй аашилсан ч дотроо бөөн баяр, догдлоостой, бас гайхаастай ххэ найз залуугынхаа хийсэн платыг өмсөнө гэхээс нойр хүрдэггүй шүү бүр.

Тэгээд л шинэ жил ч боллоо, даашинз маань ч бэлэн боллоо. Тэгсэн wooooaaaw гээд л шоконд орж билээ. Найз нөхөд маань бүгд л биширсэн дэээ ххэ Тэр л өдрөөс би түүнийхээ чадварыг илүү хөгжүүлмээр санагдсаан. Тэр минь ч миний мөрөөдлийг биелүүлнээ, мөрөөдлөө битгий хаяарай гээд л байдаг байсан юм. Заа тэгээд бид нартай сайхан нэгэн өдөр бид эмэгтэй плать урлаж, өөрсдийн гэсэн брендийг “B&B” (Батзул Батболд ) бий болгох том мөрөөдлөө зориг шулуудан, сэтгэл нэгдэн эхлүүлсэн юм… Бүх юмыг 0-ээс эхэлж оёдлын машиныхаа мөнгийг цуглуулаал байж байсан минь саяхан мэт. Бүр хүйтэн өвөл, халуун нарнаар даарч хөрч, өлсөж цангахаа ч умартан, хүргэлтээр цүнхээ үүрээд л явдаг байлаа. Гэхдээ үргэлж хамтдаа байсан болохоор зовлон гэж ер бодоогүйээ. Энэ хугацаанд нэг л зүйлийг ухаарч мэдэж байна. Хүн ямарваа зүйлийг эхлэхдээ яах бол ийх бол гэж айх биш харин ч зоригтой байж тэр замаараа шантралгүй урагш өөд явах нь хамгийн том жаргал юм байна. Тэрхүү айдсаа зүгээр л мартах хэрэгтэй… Анхандаа шантрах, бухимдах, гуниглах үе (би бүр уйлдаг байлаа) цөөнгүй байсан ч нэг нэгнийгээ зоригжуулж, урам өгч, хурцалж байсан минь бидний Амжилтын эхлэл байжээ. Одоо харин бага багаар бид ахиж байгаа гэж боддог. Ер нь эрэгтэй хүн илүү мэдрэмжтэй байдаг юм шигээ. Би нөхрийнхөө шүтэн бишрэгч шүү дээ.Нөгөө ямар ч мэдлэггүй охин нөхрөөсөө эсгүүр хийж сурсаан. Харин нөхөр минь оёоод л би өмсөөд нөхөр бас зурагчин хийнээ кк… Багынхаа мөрөөдлийг баараг л биелүүлчихсэн хэхэ. Одоохондоо хүчин чадал муу байгаа болохоор загварууд маань цөөн тоогоор гардаг тул дэлгүүр дээр минь нэг хоног гараад л бараг дуусаад байдаг юм. Удахгүй илүү их зүтгэж, илүү том дэлгүүртэй болноо бид 2 нь.Тэгээд олон бүсгүйчүүдэд хүрч үйлчилнээ Бид 2-н гол зорилго бол ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ИЛҮҮ ГОЁМСОГ ХАРАГДУУЛЖ, ЭМЭГТЭЙЛЭГ МӨН ЧАНАРЫГ НЬ ТОДОТГОХЫГ ХҮСДЭГ бөгөөд таалагдсан даашинзаа аваад өмсчих боломжийн үнийг санал болгодог. Мөн бид цөөнгүй байнгын үйлчлүүлэгчидтэй болж, тэднээсээ маш их урам зоригыг авч байдаг юм шүү. Бие биедээ итгэж, нэг нэгнийгээ сонсож, өөр өөрсдийнхөө мөрөөдлийг нэгтгэн, түүнийхээ л төлөө атгасан гар шиг зүтгэвээс амьдрал шимээ хүртээдэг юм байна. Заа баахан нуршчихлаа уучлаарай Бид 2-ыгоо дэмжиж Монголынхоо үйлдвэрийг хэрэглээ болгоорой B&B Mongolian Fashion

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *