Дуучин Х.Мөнгөнцэцэг “алдарт эх” болно….

Нэгэн цагт нийтийн дууны гүнж явсан дуучин Х.Мөнгөнцэцэг өдгөө гурван хүүхдийн ээж болсон.

Дуучин Болдын гэргий Мөнгөнцэцэг жил дарааллан 3 хүүхдийн ээж болсон билээ.

Гэсэн ч тэрээр үзэгчдийн харц булаадаг хэвээрээ буй.Түүнийг хүмүүс үзэн ядахаас илүү хайрласаар байгаа юм. Түүний шинэхэн төрхийг харцгаая.

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар ирэх аравдугаар сард гурав дахь хүүхдээ өлгийдөхөөр зэхэж яваа гэнэ шүү. Тэд 2017 онд Б.Жавхлан, 2019 онд Б.Баясгалан гэх дэрсхэн балчир үрстэй.

Оройхон гарч ширүүхэн дайрч яваа дуучид маань сүүлийн үед нам жим амьдрах болсон нь ойрхон хүүхэд төрүүлж байгаатай холбоотой гэнэ. Дашрамд дуулгахад, Х.Мөнгөнцэцэг хань ижилдээ туйлын халамж сайтайг ойр дотныхон нь ам булаалдан ярьдаг гэнэ.

Дуучин Мөнгөнцэцэг саяхан өөрийн хуудаснаа нэгэн зураг хуваалцжээ.

Үүн дээр бие давхар юм шиг харагдаж байгаа нь түүнийг удахгүй алдарт эх болох нь хэмээн хүмүүс дүгнээд байгаа юм.

Өнөр өтгөн гэр бүлд нь аз жаргал хүсье.

дуучин Мөнгөнцэцэг