Цэцэг “Золбоо Уянга” 2-ын талаар ҮНЭНийг бичжээ….

Цэцэг: Гэр бүлийн асуудлаа сошиалд дэлгээд байдаг хүмүүсийг огт ойлгодоггүй! Насанд хүрээгүй хүүхдээ олон нийтийн дунд шалихгүй зүйлээс болж доромжлож л байна гэсэн үг шүү дээ. Хүүхдэд ч амьдрах өсөх орон зай хэрэгтэй. Хамаг амьдралаа дэлгэж түмний нүдэн дээр баахан хэрэлдэж зодолдчихоод дараа нь тогс шиг гоёосон зургаа, тахиа шиг мянга уран донгодсон посттой оруулаад ч тортог хөөтэй л харагддаг юм.

Хэнд таалагдах гэж хэний өмнөөс амьдардаг гэж гэрийнхээ хэрүүлийг олонд цацаж түүнд цаг гаргаж би зөв, чи буруу гээд хоёр талд хэрэлдээд суудаг байна вэ? Тун гайхмаар шүү. Би бол хар амиа бодож бигээр өвчлөгсөд л өөрөө л хохирогч мэт үргэлж зовлон тоочиж явдаг гэж боддог. Өөрөө л сонгож амьдарчихаад л ард түмэн авгай нөхөр сонгоод өгчихсөн юм шиг амьдардаг ямар олон рүн байдаг юм бэ. Ийм хүмүүсийг би сэтгэцийн асуудалтай, өөрийгөө хянах чадваргүй гэж боддогоо шууд л хэлчихдэг.

Гэр бүлийнхээ асуудлыг ч толгой мэдээд шийдэж чадахгүй хүмүүс сошиалоо ч яаж удирдаж чадахав дээ! яаж ч хэрэлдсэн сошиалоор бүү цац, яаж ч аргаа барсан хувийн нууцаа битгий олонд дэлгэ! Хүнд чинь хамгаалж үлдэх нууц байх ёстой! Одоо тэгээд ажилгүй нөхөд тэрний зөв буруу гээд шүүгээд суучихна яс юман дээрээ өөрсдөө ч олигтой амьдрахгүй байж шүү… гэжээ